IU Yoo In Na 2 KBS-ийн Heroes нэвтрүүлгээс хойш яг л төрсөн эгч дүүсийн гэмээр дотно харьцаатай болсон. Харин үүний дараах анхны хамт ажиллаж байгаа нь You’re The Best Lee Soon Shin кино болж байна.Тэд киноны тухай ярилцлаган дээр хэлэхдээ "Бид үнэхээр баяртай байна. Ингэж хамт нэг кинонд тоглоно гэж үнэхээр мэдээгүй. Тийм учраас өөрсдийнхөө хамгийн сайнаар хичээх болно гэдгээ амлацгаасан. Бид хамт байхдаа үнэхээр сайхан байх болноо” гэжээ.
IU одоо өөрийнхөө 2 дахь гол дүр бүтээсэн кинондоо тоглож байгаа.
Өөрөөр хэлбэл дөнгөж шинээр гарч ирж буй жүжигчин. Тиймээс
тэрээр ярилцлагандаа "Би Yoo In Na эгчээс жүжигчин байх талаар үнэхээр
их зүйл сурч байгаа” гэсэн бол Yoo In Na "Энгийн үед тэр яг л миний ээж
шиг намайг халамжилдаг. Гэхдээ кинон дээрээ би түүнд үргэлж муухай
аашилдаг. Магадгүй нэг өдөр халуун дулаанаар эгч шиг нь болох цаг ирэх
байхаа” гэжээ.