IU Suzy 2 мэдээж сайн найзууд. Саяхан Suzy-гийн тоглож буй Book of the House of Gu киноны ярилцлага болжээ. Энэ үеэр тэрээр "Би You’re The Best Lee Soon Shin кинонд их сонирхолтой. Бид үе үе бие биедээ урмын үг хайрлаж дэмждэг. Мэдээж 2-уулаа завгүй байдаг болохоор ихэвчлэн мессэжээр бие биетэйгээ ярилцдаг. Би заримдаа кинон дээрх хэцүү үзүүлбэртэй хэсгүүдийг гаргаж чадахгүйгээсээ болж сэтгэлээр унаж гомдоллодог. Гэхдээ IU надад үргэлж урмын үг хайрладаг. Бид бие биедээ хүчтэй байгаарай гэж байнга хэлдэг” гэжээ.
IU-гийн жүжиглэлтэн дээр тэрээр "Би түүнийг үнэхээр сайн байна гэж бодож байгаа. Тэр маш олон хөгжилтэй хэсгүүдийг гаргаж байгаа. Бид жүжиглэлтийнхээ талаар хоорондоо байнга ярилцдаг” гэсэн байна.