Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü “Хайрын үнэ цэнэ” өгүүллэг 4-р хэсэг
  • “Хайрын үнэ цэнэ” өгүүллэг 4-р хэсэг 0 CommentsÄîáàâèë Guest  9.30 PM (2012-11-09)

    Өглөө эрт алдарт гурвал маань гэртээ буйдан дээрээ суунгаа элдэв зүйлийн тухай ярилцаж байв. Гэтэл нэг залуу тэдэн дээр ирлээ.

    Ноён: Маргааш орой танай авга ах Yuno-гийн төрсөн өдрийн үдэшлэг болно. Бид та нарыг хүрэлцэн ирээч гэж урьж байна. Гэхдээ танай гэр бүлээс энгийн нэг бэлэг биш бүжгийн үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй байна. Yuno та нарын цорын ганц авга ах болохоор мөн тэднийх өөрийн гэсэн бүжгийн сургуультай учраас энэ түүнд барих хамгийн онцгой бэлэг гэж эмээ чинь бодож байгаа гэсэн. За тэгээд хэн чинь бүжиглэх вэ?

    Taecyeon: Би дуучин болохоос бүжигчин биш ш дээ.

    Wooyoung: Уучлаарай би тогооч.

    SooHyun: Надад ямар ч авъяас байхгүй.

    Байзаарай надад нэг асуух зүйл байна. Эмээгийн хамгийн дуртай бүжигчин ирэх үү?

    Ноён: Хэн билээ эрхэм ээ?

    SooHyun: Түрүү жилийн аврага та мэднэ биздээ?

    Ноён: Сайн мэддэггүй ээ.

    SooHyun: Хамгийн үзэсгэлэнтэй баллетчин. Хамгийн хөөрхөн инээмсэглэлтэй бас………………..

    Taecyeon: Тэр Jihyun л гэх гээд байна.

    Ноён: Аан. Мэдээж тэр ирэлгүй яахав. Өршөөгөөрэй би шинэ ажилтан л даа.

    SooHyun: Хэрвээ үнэн бол би тэр үдэшлэгт бүжгийн үзүүлбэр  үзүүлнэ ээ.

    Taecyeon, Wooyoung: Юу?( Зэрэг хэлэв)

    Ноён: Баярлаа эрхэм ээ. Таны эмээ чинь сонсвол үнэхээр их баярлана байх.(Яваад өгөв)

    Taecyeon: Чи юугаа бодоод байна?

    Wooyoung: Энийг хийнэ гэдэгтэй итгэлтэй байна уу?

    SooHyun: Үгүй ээ. (Гунигтай царай гаргав)

    Гэхдээ түүнд юу алдсаныг нь мэдрүүлэх хэрэгтэй байна.

    -                        -                     -                     -                     -                    -                -

    Soohyun болсон явдлыг чамд хэлэв. Гэхдээ Jihyun-с бусдыг.

    SooHyun: Ийм зүйл болоод л би чам дээр ирж тусламж гуйж байна ш дээ.

    Чи: Яагаад би гэж? Намайг вальс бүжиглэж чадна гэж яагаад бодоод байгаан?

    SooHyun: Хннн. Би чиний шүтэн бишрэгчдээс чинь асуусымаа. Тэд чиний тухай их олон зүйл мэддийн байна лээ. Надад худлаа ярина гэж бодохгүй байна.

    Чи: Ямар аймар юм бэ?

    SooHyun: Юу л даа?……(Мөрөө хавчив) За за Mina-гаас бас асуусан юм аа. Надад туслаач дээ гуйя. Өмнө нь Beyond-д та 2-т тусалсан биздээ.

    Чи: Би мэдэж байна аа. Гэхдээ би вальс бүжиглэж чадахгүй. Чи бүжгийн багш хөлслөөч эсвэл найз хүүхнүүдынхээ нэгийг заагаад өг гэж хэл. Наад сайхан царайгаа ашиглаач. Бүсгүйчүүд лав татгалзахгүй байх шүү.

    SooHyun: Би иймхэн юман дээр ашиглахыг хүсэхгүй байна аа. Тэглээч чи миний цорын ганц эмэгтэй найз. Чамтай илүү албан ёсоор хичээллэж чадна.

    Чи: Би бүжгийн хичээлтэй болохоор завгүй.

    SooHyun: Тэр бяцхан кафенээс өөр очих газар байхгүй гэдгийг чинь мэдэж байна. Чиний шүтэн бишрэгчид сайн гэж хэлсэн биздээ.

    Чи: Би өөр ажилтай. (эргэж хараад алхав)

    SooHyun: Хөөе! Ямар нэг хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй гэж чи хэлсэн биздээ? Үгүй гэж үү?

    Чи:( Түүний үгийг сонсоод гэнэт зогсож эргэж харав) За за сургуулийн дараа.

    -                        -                     -                     -                     -                    -                -

    IU: Хүлээгээрэй. Wooyoung.

    Wooyoung: Hey….

    IU: Өчигдөр чамд ууралсанд уучлаарай.

    Wooyoung: Зүгээрдээ. Миний буруу бас байгаа…………..Би явлаа.

    IU: Хүлээгээрэй. Хэрвээ…..хэрвээ сургууль тарсны дараа чамайг мөхөөлдөсөөр дайлавал ямар вэ.

    Wooyoung: Cool. (Инээмсэглэв) мөхөөлдөс идээгүй удсан байна шүү.

    Wooyoung гурвал дундаас хамгийн гэнэн цайлган хүүхэд шиг болохоор. Хүнд ямар ч муу юм санадаггүй.

    Wooyoung сургуулийнхаа урд IU-г хүлээгээд зогсож байтал хэн нэгэн түүний нэрийг дуудав. Эргээд хартал нүдний шил саравчтай малгай өмссөн хүн байв. Гайхаад дөхөөд хартал IU байлаа.

    Wooyoung: Чи хэнээс нуугдаад байгаан?

    IU: Нуугдаагүй ээ. Гадаа их халуун байна шдээ. Тэгээд л (хамтдаа алхав)

    IU: нөгөө юу…..Wooyoung-a чи надаас нэг алхамын зайтай явж болох уу?

    Wooyoung: Айн……. (IU-гаас зайгаа барив)

    IU: Миний нүүр улайгаад байгаа болохоор эднийг өмсөхөөс өөр аргагүй байна!! Wooyoung-г харахаар эсвэл надад хүрэхээр яагаад миний нүүр тэгтлээ улайгаад байдаг байна аа. Шал тэнэг юм аа. Аиш. Энэ нэг юмнуудаас болоод түүнтэй олигтойхон ч ярилцаж чадахгүй юм аа. Хэзээ нэгэн өдөр ийм юм хэрэглэхгүйгээр Wooyoung-н хөөрхөн царайг харах болоо.(Дотроо бодов)

    Wooyoung: Hey hey IU

    IU: Яасан бэ?

    Wooyoung: Яагаад гүн бодолд орчоо вэ? Баруун уу зүүн үү?

    IU: Бид ирчихэж.

    Тэр хоёр хамтдаа мөхөөлдөсний кафе руу оров. Мөхөөлдөс бэлэн болоход Wooyoung яг л анх удаа мөхөөлдөс харж байгаа юм шиг сэтгэл нь их хөдөлсөн харагдаж байв.  IU байнгын үйлчлүүлэгч болохоор тэдний хамгийн амттай мөхөөлдөсыг захиалж авав.

    Wooyoung: Wow. Амттай юм аа.

    IU: Эндхийн хамгийн амттай нь. Намайг жоохон байхад аав дандаа энд авчирдаг байсан юм?

    Wooyoung: Тэрнээс хойш дахиж авчраагүй гэсэн үг үү?

    IU: Манай аав их завгүй л дээ.

    Wooyoung: Чамайг ойлгож байна аа. Манай аав ч гэсэн их завгүй хүн л дээ.

    IU, Wooyoung-руу хараад ерөөсөө нүүр нь улайхгүй байгааг гайхав. Тэгээд малгай нүдний шилээ тайлаад мөхөөлдөсөө идэж эхлэв.

    IU: Yes!!!

    Гэтэл Wooyoung толгойгоо өргөөд, IU-руу харахад тэдний харц мөргөлдөв. IU-гийн нүүр  дахиад улайчихсан болохоор хурдхан шиг малгайгаа өмсөв.

    IU: Би өөрийгөө илүү сайн нуух ёстой юм шиг байна аа.

    -Танай байшинд-

    Чи: Эндээ хүлээж бай.

    SooHyun: Гадаа юу? Надаар тоглоод байна уу?

    Чи: Мэдээж ш дээ. Би чамайг сайн мэдэхгүй ш дээ.

    SooHyun: Би чиний амьдралыг аварсан байхад би сайн хүн гэдэг нь ойлгомжтой байгаа биздээ. Чи бүр намайг  баатар гэж дууддаг биздээ.

    Чи: Би чамайг лав баатар гэж нэрлээгүй шүү. Eunjung л нэрлэсэн болохоос.

    Чи Soohyun-г орохыг зөвшөөрөв. Танай байшин бол нээх том биш гэхдээ бас жижиг биш. Уламжлалт орчин үеийн загварыг хослуулсан сайхан байшин. Soohyun танай байшинг сонирхон харж байгаад танай гэр бүлийн зургыг харав. Аз жаргалтай гэр бүлийн зураг. Чамайг ахлах сургуульд байхад л авхуулсан байх.

    SooHyun: Айлын ганц хүүхэд юм уу?

    Чи: Тиймээ (Soohyun-д цай жигнэмэг өгөв) Уучлаарай манайд энэнээс өөр хоол алга.

    SooHyun: Зүгээрдээ. Тэд нар завгүй байгаамуу?

    Чи: Үгүй ээ тэд нар явчихсан

    SooHyun: ……?

    Чи: Тэд нас барчихсан.

    SooHyun: Уучлаарай.

    Чи: Энэ 3 жилийн өмнө тохиолдсон болохоор зүгээрдээ. Би хувцасаа солиодхий (Чамайг унтлагын өрөөндөө хувцасаа солиж байхад Soohyun буйдан дээр сууж байв)

    SooHyun: Бид зарим талаар ижил юм байна. Манай ээж бас манай бага дүүг төрүүлээд өнгөрчихсөн.

    Чи: Харамсалтай байна.

    Чи энгийн бэлтгэлийн хувцастай гарч ирэв.

    SooHyun: За эхэлцгээе!(алгаа ташив)

    Чи: Эхлээд  энгийн алхамуудыг сурах хэрэгтэй.1-2-3

    Эхлээд  Soohyun алхамуудаа партнергүй нэлээн сайн хийж сурав. Тэгтэл партнертэйгээ хамт бүжиглэхэд алдаж эхлэв.

    Чи: Яаая! (зүүн хөлөө барив) чи удаан хийх хэрэгтэй.

    SooHyun: Дахиад хийцгээе.

    Чи: Бид жоохон суугаад амрах хэрэгтэй байхаа.

    SooHyun:Үгүй ээ. Энэ энгийн алхамуудыг яг одоо хийж сурах хэрэгтэй байна. Тийм болохоор бос.

    Чи: Хөөе чи яагаад уурлаад байгаан? Тайвшир…санаа зовох хэрэггүй.

     амьсгаа ав…..амьсгаагаа гарга

    Чи Soohyun-г хажуудаа суулгаад өөрийгөө тайвшруулдаг дасгалаа зааж өгөв.

    Чи: Чи бүжиглэж чаддаггүй байж яагаад сайн дураараа энийг хийе гэснийг чинь ерөөсөө ойлгохгүй байна.

    SooHyun: Аан….Тэр бол миний хамгийн хайртай авга ах байгаамаа. Тэгээд л тэр.

    Чи: Тэр чиний цорын ганц авга  юм уу?

    SooHyun: мммм….яг ч цорын ганц биш л дээ. Манай аавын цорын ганц ах нь бас миний мэдэх хамнийн сайн авга ах маань.

    Чи: Яагаад ч юм өөр хүнд зориулж байгаа юм шиг санагдаад байхын?

    SooHyun: Мэдээж үгүй. Яагаад тэгж бодсын?

    Чи: Юу ч биш ээ. Зөн совин.

    SooHyun: Юу ч болсон гэсэн…..

    Чи: За алив ээ надад хэн гэдгийг нь хэлчих л дээ. Би тусалж чадах ч юм билүү.

    SooHyun: Ааиш битгий хүн шалгаагаад бай. Сургуулилалтаа эхлье.

    Чи: Мэдлээ эрхэмээ

    Та 2 үргэлжлүүлэн хичээллэж эхлэв. Soohyun өмнөхөөсөө дээрдсэн байв.

    Чи: Сайн байна. Гэхдээ нүдний харц инээмсэглэл бүжигт хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй. Бас бүжгээ эхлэхдээ болон төгсгөхдөө заавал бөхийх ёстой шүү.

    Та 2 бие биендээ бөхийж Soohyun баруун гараа чиний гаран дээр тавьж зүүн гараараа чиний бүсэлхийгээр тэврэв. Харин чи нөгөө гараа түүний мөрөн дээр тавив.

    Чи: Одоо надруу хараад инээмсэглэ (хамгийн хөөрхөн инээмсэглэлээрээ инээв)

    Алив л дээ чи надруу хараад инээмсэглэх хэрэгтэй.

    Soohyun өөрийн алдартай инээмсэглэлээрээ инээхэд чи бас өөдөөс нь инээмсэглэв. Та 2 бие биерүүгээ инээмсэглэж байтал чиний хөөрхөн нүдэн инээмсэглэлээс чинь болоод Soohyun-и зүрх хүчтэй цохилов.

    SooHyun: Инээхээ боль.

    Чи: Инээмсэглэх чинь бүжгийн нэг хэсэг ш дээ. Бид инээх хэрэгтэй.

    SooHyun: Хэрвээ би хүсэхгүй бол?

    Чи:(санаа алдав) хүссэнээрээ л бол

    Soohyun ярианыхаа сэдвийг өөрчлөх санаатай гал тогооны өрөө рүү орж ус уув.

    SooHyun: Ямар гээчийн нүд вэ? Яг л ид шидийн юм шиг ……

    Чи: Хөөе дууссан уу?

    SooHyun: Маргааш үргэлжлүүлцгээе. Манайхруу явж хамтдаа оройн хоол идье. Wooyoung амттай хоол хийсэн байх.

    Чи: Үгүй дээ. Баярлаа. Би зүгээр.

    SooHyun: Чи яаж тэгж хэлж чадаж байна аа? Түрүүн танайд хоол байхгүй гээ биздээ. Хамтдаа явцгаая.(Гэр хүртэлээ гарнаас чинь хөтлөөд явав)

    -Гурвалын байшинд-

    Чамайг Soohyun-тай хамт орж ирэхэд бүгд чимээгүй болцгоов. Wooyoung, Taecyeon 2 бүр гайхчихсан байв. Учир нь Soohyun анхны хайраасаа салснаас хойш авчирсан анхны эмэгтэй хүн байв.

    SooHyun: Тэгж харахаа болиоч. Манай ангийн хүүхэд. Миний найз бас миний бүжгийн багш.

    Taecyeon: Бид юу ч хэлээгүй шдээ

    Wooyoung: Наашаа ороод ирээч Chae Young-a. Би амттай хоол хийсэн.

    Taecyeon: Тэгээд Chae young-a Soohyun чамд юу хэлсэн болоод чи зөвшөөрчихдөг байна аа. Хэрвээ би чиний оронд байсан бол тэрэнд тийм өгөөмөр хандахгүй л байсан юм даа.

    Чи: Цаадах чинь намайг зөвшөөртөл гуйх байсан байхаа..

    SooHyun: Би чамаас гуйгаагүй шүү. Чи надад туслана гэж хэлсэн болохоор л чи зөвшөөрсөн биздээ.

    Чи: Тиймээ чи гуйсан. Гэхдээ би бас туслана гэж амалсан байсан юм.

    SooHyun: Сонсоо биз (алдартай инээмсэглэлээрээ инээв)

    Wooyoung: Бүжгийн тухай ярицгаая. Тэгэхээр Chae Young таны хамтрагч болох юм уу?

    SooHyun: Би…..мэдэхгүй байна аа.

    Чи soohyun-руу гайхаж харав. Хоолны дараа гадаа гарч ярилцаж эхлэв.

    Чи: Мэдэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?

    SooHyun: Би чамаас хараахан асуугаагүй байсан болохоор л.

    Чи: Тэгэххэр надаас асуух гэж байсан гэсэн үг үү. Уучлаарай би чадахгүй шүү.

    SooHyun: Яагаад? Чи сайн бүжиглэдэг ш дээ.

    Чи: Би хамгийн сүүлчийн удаа ахлах сургуульд байхдаа аавтайгаа хамт бүжиглэсэн. Хэтэрхий олон жил өнгөрсөн.

    SooHyun: Тэгээд л болоо юу? Ерөөсөө 2лаа тохиролцъя. Хэрвээ чи надад маргааш туславал би Byeond-г анхаарал тавъя.

    Чи: Үнэн  үү?

    SooHyun:Үнээн үнэн.

    Чи: Үнэндээ Beyond-г хооллож хэрэгтэй бүх зүйлийг нь өгч чадах хүн ганцхан чи л байна.

    SooHyun: хм…..тэгэлгүй яадын

    Чи: Мөнгө төгрөгөнд….

    SooHyun: Зүгээр л за гэж хэлэхэд л болно.

    Чи: Тохирлоо………….


    Êàòåãîðèÿ: Өгүүллэг зохиомж | Äîáàâèë: GoKpop (2012-11-09) Ïðîñìîòðîâ: 959 | Ðåéòèíã: 5.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû