IU-гийн дуулсан Dream High киноны OST Someday хулгайн дуу гэсэн шуугиан
гарсан. Энэ шуугиан нь дуу дөнгөж гарч эхэлж байх үед гарсан бөгөөд
одоо болтол хэрэг явдал нь бүрэн шийдэгдээгүй юм байна.
Someday
дууны үг аяыг J.Y.Park (Park Jin Young) зохиосон билээ. Харин энэ дуу
нь 2005 онд гарч байсан Ash-ийн To My Man дуутай үг ая нь үнэхээр
адилхан байгаа юм. Эндээс 2 дууг харьцуулж үзээрэй.
http://m.youtube.com/#/watch?feature=player_embedded&v=rPIgmRSbAG8&desktop_uri=%2Fwatch%3Fv%3DrPIgmRSbAG8%26feature%3Dplayer_embedded
To
My Man дуу нь 2005 онд гарсан бөгөөд энэ дууны үг аяыг Kim Shin Il
зохиосон юм байна. Тэрээр энэ дуугаа хулгайлагдсан хэмээн үзэж 110 сая
воныг J.Y.Park-гаас нэхэмжилсэн байна. Түүний менежер хэлэхдээ
"Someday
To My Man 2 дууны үг ая хоорондоо үнэхээр адилхан байна. Мөн хэмнэл,
гитар, бөмбөр, базз гээд хоорондоо маш төстэй байгаа юм. 2 аяыг нь
харьцуулж харвал
Тийм учраас бид 110 сая воныг нэхэмжилж байна” гэсэн байна. Харин хариуд нь J.Y.Park
"Харамсалтай
нь бид хуулиа дагах болно. Ийм хэмнэл аязыг алдартай ая болгон л
хэрэглэдэг. Үүнийг хулгай гэж хэлж чадахгүй. Хэрвээ тэд мөнгө нэхэмжилж
байгаа бол бид хуулиар тэдний эсрэг зарга мэдүүлэх болно” гэжээ.
Эхний
удаагийн шүүх хурлын шийдвэр Kim Shin Il-ийн талд гарч J.Y.Park
21,67,2752 вон төлөхөөр болжээ. Үүний дараа J.Y.Park дахин давж
заалдсан бөгөөд шүүх хурал нь энэ сарын 23-нд болжээ. Энэ удаагийн шүүх
хурлаар J.Y.Park дахиад л ялагдсан бөгөөд
56,930,710 вон буюу $54,000 Америк доллар төлөхөөр болжээ.