Олны танил алдартнуудын ихэнх нь гоо сайхны мэс засал хийлгэсэн нь нууц биш. Гэхдээ мэс засал хийлгэж царайлаг болохоос гадна өөрийн хувь тавиланг өөрчлөхийг хүсэгсэд их болсон гэнэ. Хүний нүүрний хэлбэр төрхөөс шалтгаалж түүний хэрхэн амьдрах хувь тавиланг тодорхойлж болдог аж.
Баян цатгалан амьдрах уу ядуу хоосон амьдрах уу гэдэг таны нүүр царайтай холбоотой байдаг гэнэ. Жишээ нь хүүхэн хараа нь жижиг хирнээ тас хар өнгөтэй нүдтэй хүн баян цатгалан амьдардаг гэнэ.
Дараагийн чухал хэсэг бол хоёр хөмсөгний хоорондох зай гэнэ. Энэ зай хоёр хуруу байхаас гадна нүднээсээ урт хөмсөгтэй, бөөрөнхий хамар, том чих, өргөн шанаатай давхраагүй жижиг нүдтэй хүмүүсийг эдийн буянтай, элбэг хангалуун амьдарах хүн гэж үздэг гэнэ. Тийм ч учраас мэс засал хийлгэж хувь тавилангаа өөрчлөх хүсэлтэй хүмүүс олшироод байгаа аж.
Харин энэ талаар 19-н жил тасралтгүй судалгаа хийсэн эрдэмтэн хэлэхдээ хүн эхээс төрөхөд түүний хувь тавилан аль хэдийн зурагдсан байдаг учраас хичнээн гоо сайханы мэс засал хийлгэсэн ч хувь тавилангаа өөрчлөх боломжгүй хэмээн тайлбарласан байна.
K-pop-н талаарх өдөр тутмын мэдээллүүдийг бусад блогууд хангалттай их оруулдаг болохоор давхардсан мэдээ орчих гээд байдаг юм. Тиймээс аль болох уншигч та нарынхаа сонирхлыг татахаар мэдээ оруулахыг хичээж байгаа шүү.