Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon эрэгтэй айдол хамтлагуудын дундаас хамгийн алдартай Fashionista билээ. Бараг л түүний загвар, стиль нь шууд л тэр дороо халуухан моод, загварын чиг хандлага болж байдаг.
Хамгийн сүүлд өнгөрсөн жилд тэрээр өөрийн соло цомогт зориулан 2 төрлийн өнгөтэй үстэй болсон байгаа билээ. Тэгвэл энэ үсний засалт нь маш олон алдартнууд болон олон нийтээс ихээхэн анхаарлыг татаад байгаа юм.
Түүний энэ цайвартай угсарсан үсний өнгө бүхий энэхүү шооконд оруулам өөрчлөлт нь G-Dragon-ы өөр 2 талыг нь харуулж өгсөн бололтой.
Түүний өнгөрсөн үзүүлбэрүүд дээр зассан байсан янз бүрийн үс засалтууд нь болон цомгууд нь бас одоо ч гэсэн халуухан чиг хандлага болсоор байгаа билээ.
Тэр бас өөрийн дуртай тансаг брендийг хэрэглэж, түүнийгээ олонд дэлгэдэгээрээ ихээхэн алдартай.
Мөн түүгээр үл зогсох буюу Франц, болон Европийн улс орнуудын хувцас дизайнеруудын шоунд очиж үзэж коллекцуудыг үзэж байсан нь ихээхэн анхаарал татам үйл явдлууд болдог.
Дуучин Seo In Young ингэж хэлсэн байдаг: Нэгэн удаа тансаг хэрэглээний шинэхэн зүйлийг худалдан авах гэж байгаад түүнийгээ авч чадаагүй гэнэ. Учир нь G-Dragon аль хэдийн тэрнийг худалдаад авчихсан байсан гэнэ.
YG Энтертайнментаас ингэж мэдэгдэж байсан: G-Dragon бусад алдартнууд стилисттэйгээ ярилцдаг цагаас ч илүү их цагаар өөрийн стилисттэйгээ ярилцдаг хүн гэж байсан.
Одоо тэр 2013 онд ямар шинэ шинэ загвар бүхий зүйлсийг гаргаж ирэх нь ихээхэн сонирхолтой байна шүү.
By: http://mongoliangd.wordpress.com/