Дэлхий дээрх фенүүд бүгд өөрсдийн орондоо алдартай айдолуудын төлөө саналаа өгжээ.
CJ E&M-н зүгээс 12 сарын 11-18-ны хооронд хүмүүсийг өөрсдийн дуртай айдолд нь саналыг нь өгүүлжээ. Энэ судалгаанд нийт 920,000 санал ирсэн бөгөөд, 18 орон хамрагдсан нь Япон, Орос, Тайван, Хятад, ХонКонг, Австрали, Тайланд, Саудын Араб, Бразил, Франц, Англи, Герман, Испани, Польш, АНУ, Канад, Мексик болон Аргентин байлаа.
Японд, нийт саналын 40,8% -г TVXQ авч, 1-рт орсон байна. Араас нь, 12,1%-г f(x), 10,7%-г SNSD, 10,1%-г 2NE1, 8,1%-г Ailee авсан байна. TVXQ мөн Орост ч адилхан 1-рт оржээ.
Хятдад, F.T. Island нийт саналын 30%-г авч 1-рт, араас нь INFINITE-н Sunggyu 26,5%-г, f(x) 15,3%-г, Super Junior 10,5%-г, TVXQ 4,7%-г тус тус авчээ. Тайван болон ХонКонг-д рок поп хамтлаг давхар 1-рт оржээ.
АНУ-д Super Junior нийт саналын 27,1%-г авч 1-рт, f(x) 11,5%-г, F.T. Island 10.9%-г авсан. Super Junior хамтлагийн хувьд тэд эдгээр орнуудаас гадна 10н улсад буюу Австрали, Тайланд, Саудын Араб, Англи, Франц, Герман, Канад, Мексик, Бразил, болон Аргентинд мөн адил 1-рт орж, өөрсдийн өсч буй алдар хүндээ батлан харуулсан байна. Тэд бараг хамгийн их улсад 1-р байранд орсон байна.
Big Bang-н G-Dragon ганцаараа/дангаараа эдгээр группуудыг цохин, Испани болон Польшид 1т жагсжээ.
By: http://mongoliangd.wordpress.com