GD-ийн өгсөн амралтын талаар асуухад "Миний хүү үүнд маш их мөнгө зарцуулсан. Энэ амралтыг барьхад ойролцоогоор 1 тэрбум төгрөг зарцуулсан. Дотоод засал чимэглэлийг миний эхнэр өөрөө хийсэн. Би түүний энэ чадварт нь үнэхээр гайхсан шүү. ‘Crayon‘ гэх нэртэй өрөөг зөвхөн Jiyong-д зориулсан. Тэр өөрөө энэ өрөөгөө чимэглэж янзалсан. Сайн хөрөнгө оруулалт болж, амралтын газар барьхад аятайхан байсан учраас бид энэ газрыг өнгөрсөн жил худалдаж авсан юм. Энд ойрхон манай эхнэрийн найзуудын амралт бас байдаг. Гэхдээ надад болон Jiyong-ийн хувьд бид өөрсдийнхөө амрах газрыг барьсан. Түүнээс энэ газраас мөнгө олохгүй. Энэ бол чимээгүй амархад гоё газар" гэжээ.
Мөн үргэлжлүүлэн "Jiyong 3 удаа энд ирсэн. Тэр Young Bae-тай хамт ирж мах идээд амраад явдаг. Байрний урд нуур нь дээгүүр нь явдаг завь байдаг. Тэр үүн дээр инээгээд хөгжилтэй нь аргагүй явж байсан. Тэд 2уулаа хүүхэд шүү дээ. Зөвхөн Jiyong-ийн хувьд, бид ‘Crayon’ өрөөнд ямар ч захиалга авахгүй. YG Entertainment-ийнхан одооноос энд их ирэх учраас энэ амралтаа түр зуур хүнгүй байлгая гэж бодож байгаа. 2NE1 удахгүй ирнэ гэсэн. Захирал Yang Hyun Suk та ч бас ирнэ биз дээ?" гэжээ.
G-Dragon-ийн талаар асуухад "Би хүүгийнхээ талаар магтана. Jiyong бага байхаасаа л сайн хүү байсан. Тэр эцэг эхийнхаа үгэнд сайн ордог байсан. Хөгжим хиймээр байна гэдгээ бидэнд хэлхэд бид түүнийг хичээлээ битгий хаяаарай гэсэн. Дүнгээ 80%-аас бууруулж болохгүй шүү гэхэд тэр хэзээ ч бууруулаагүй. Одоо хүртэл сайн хүү л байгаа. Эцэг эхдээ ч маш сайн ханддаг. Тэр өсгөсөнд үнэхээр их баяраллаа, одооноос би их мөнгө олж байгаа болхоор та 2 минь амарж болно гэж хэлсэн. Миний эхнэр бид 2 сайн харилцаатай болхоор охин хүү 2мань ийм сайн хүн болж өссөн байх. Би хүн бүхэнд Jiyong-ийгаа магтдаг. Учир нь би түүний аав байсандаа үнэхээр их бахархдаг. Би түүний аав болсондоо үнэхээр их аз жаргалатай байна" гэжээ.
Big Bang хамтлагийнхны орооцолдсон шуугиануудын талаар юу гэж боддогийг нь асуухад "Тэр үед надад гунигтай байсан ч илүү хүндрээгүйд нь би баярлсан. Гэхдээ л тэд бүгд хүүхдүүд учраас надад үнэхээр гунигтай байсан. Jiyoung-ийн хувьд өөр хэрэг ч Daesung-ийг үнэхээр өрөвддөг. Түүний буруу уул нь биш шүү дээ" гэжээ.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------