'Five Fingers' драмаг хийсэн продакшн болох 'YEIN E&M' T-ara Eunjung-аас уучлалт хүслээ.
Тэд энэ захиагаа "Солонгосын жүжигчдийн холбоо"-руу явуулсан бөгөөд
"1.Бид танай холбоонд амжилт хүсэж байна.
2. YEIN E&M Core Contents Media-ийн од болох Eunjung-ийг ‘Five Fingers’ драманы Hong Da Mi-ийн дүрд авж тоглуулсан.
3. Харин Eunjung-тай зураг авалтаа дуусгаад бид өөрсдөө Eunjung-ийг ‘Five Fingers’ драмнаас хасаж T-ara болон түүний нөхцөл байдлыг сайн бодож үзэлгүйгээр гаргасан.
4. Бас бид гаргасан гэдгээ Eunjung-д өөрт нь шууд хэлээгүй бөгөөд Eunjung үүнийг хэвлэлээс олж харсан. Төгөлдөр хуур тоглож, зураг авалтанд орж, хэвлэлийн бага хуралд хүртэл оролцож драма дээр жүжиглэх тал дээр үнэхээр хичээж байхад нь бид түүнийг гаргасандаа Eunjung-аас болон Солонгосын Жүжигчдийн Холбооноос уучлалт хүсэж байна.
5. Eunjung ‘Five Fingers’ дээр гархад ямар ч асуудалгүй байсан ч түүнийг гаргасан болон SBS-ийн найруулагч зохиолч нартай сайн харилцаж ойлголцож чадаагүй нь бидний буруу.
6. Eunjung үнэхээр омдож бас биднээс болоод нэр төрөө сэвтүүлсэн учир бид түүнд чадах чинээгээрээ туслаж хохиролийг нь барагдуулах болно.
7. Мөн бид ахиж хэзээ ч жүжигчинд өөрт нь хэлэлгүйгээр хүчээр драманаас гаргахгүй гэдгээ амлаж байна. Жүжигчдийн талаас хараад үзвэл энэ үнэхээр муухай зүйл. Бид энэ бүх асуудалыг тарьсандаа чин сэтгэлээсээ СЖХ-ээс уучлалт гуйж продакшны ажил дээр тусгайлан санаа тавьж ахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Ийм зүйл ахиж гаргахгүй байхийг хичээх ч хэрвээ ахиад гаргавал бид СЖХ-ийн хэлсэн бүх зүйлийг дагаж явах болно.
8. Тиймээс бид та бүхнээс YEIN E&M-ийг хориглон "СЖХ YEIN E&M-ийг 2 жилийн турш драма хийхээс нь хориглож байна” гэсэн шийдвэрээ болиулаачээ гэж хүсэж байна.
9. Энэ бүх зүйлс үүгээр дуусаж одооноос бид СЖХ-тай хамтран бүх зүйлийг зөв хийнэ гэдгээ амлаж байна" гэж бичсэн байжээ.
By: http://sshem58.blogspot.com/