Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü F(x)-ийн гишүүдийг ордоор нь шинжихүй!
  • F(x)-ийн гишүүдийг ордоор нь шинжихүй! 0 CommentsÄîáàâèë Guest  7.08 PM (2013-03-16)


    F(x)-ын гишүүдийг ордоор нь шинжихүй...

    Amber:Охины орд

    Оюуны өндөр хөгжилтэй, прагматик, хийсвэрлэл, мөрөөдөлд хэзээч автдаггүй. Танихгүй хүмүүсийн хажууд биөэ барьдаг, ярианд голлогч болж чаддаггүй. Охиныхны нэгэн гайхамшигт чанар бол тухайн нөхцөл байдлын мөн чанарыг тод томруунаар харж чаддагт оршино. Цаг баримталдаг, нямбай, арвич хямгач, дур булаам, итгэл даадаг. Хэт өндөр шаардлага тавьдагаасаа болоод найз нөхдөө алддаг, хөнгөн амьдралд дуртай. Хамгийн шургуу хөдөлмөрлөгчид.

    Зан байдал:

    Зурхайн 12 ордоос хамгийн хэцүү ордын нэг юм. Тэд эсвэл дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгч нар болдог. Аливаа асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Бүх зүйлийг хэт тод хардаг. Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэггүй. Төгс төгөлдөр байдалд ямагт тэмүүлдэг. Тэд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаана. Гэвч ингэж удаан бодсоны улмаас хааяа боломжийг алддаг. Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан, онгон бие зэргийн билэг тэмдэг юм. Онгон биеийг яг утгачлан ойлгох хэрэггүй гэхдээ ер нь бол Охины ордын олонх эрчүүд нь гоонь эр, харин эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг тохиолдол цөөнгүй. Зарим нь 2 дахь удаагаа гэрлэдэг юм. Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь нэрлэж мөн тэгж хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ жилбэ, гайхалтай сонин төлөвлөгөө түүнд хэрэггүй. Тэд мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй. Зөвхөн материаллаг орчинг – харагдах, сонсогдох, гарт баригдах зүйлсийг үнэлнэ. Харамч, уйтгартай, зөрүүд. Өөртөө ч тэр өрөөлд ч тэр харгис хандах хандлагатай. Мөн ёс журам номлох  дуртай. Хэт болгоомжтой. Хуурмаг сүсэгч зантай. Хязгаарлагдмал. Гэхдээ тэд найдвартай. Олсоныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, соёлтой, боловсон, аятайхан. Тэд аливаа  зүйлийг задлан  шинжлэн бодох мөн ажиглан хянах чадваруудтай. Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлал бий. Тэд эсрэг тэсрэг гуйвамтгай хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал авхаалж сүйхээтэй хосолсон байдаг. Охины ордыхон хувиа хичээгч үзэлтэй. Анхны уулзалтаар тод сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зовомтгой. Олон түмний дунд байхаас зайлсхийдэг. Анхаарлын төвд байж гол ярилцагч байхаас зугтдаг. Тэд байнга санааширч явдаг. Аз жаргалтай байхад сэтгэлээ хөнгөрүүлэх хэрэгтэйг ойлгодоггүй. Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ. Сайн тал нь – нягт нямбай зан юм. Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Хийх гэсэн бүх юмаа хичээнгүйлэн хийж, төгс төгөлдөр байхын төлөө тэмүүлдэг. Залхуу, үгэндээ эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн. Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотны хүмүүс нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдож хөндийрэх нь олонтаа. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.

    Krystal:Хилэнцийн орд

    Шийдэмгий хүчирхэг хүмүүс. Тэднийг эргэн тойрныхон нь эсвэл хайрлаж, эсвэл бүр үзэн яддаг. Тэд оюун ухаан, хүсэл тачаалыг нэгэн зэрэг хослуулдаг. Оршихуйн мөн чанарын талаар ном хаялцах дуртай. Эсрэг хүйстнээ өөртөө дурлуулж чаддаг. Маргаанд ялан дийлж байж санаа нь амардаг. Хэрцгий хорон санаатай байх нь элбэг. Ойр дотныхондоо халамж анхаарал муутай. Бусдын үзэл бодлыг тоож үздэггүй. Хүндрэл бэрхшээлтэй тулгармагц даван гарах өөрийн арга замыг боловсруулдаг. Найз нөхдөө нарийн шалгуураар сонгодог.

    ЗАН БАЙДАЛ
    Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид Энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордыхон нарийн Зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.  Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй ба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг. Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг. Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг. Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог. Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг: түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг. Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш. Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг. Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг – энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар. Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юү ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.

    Luna:Арслангийн орд

    Ихэвчлэн манлайлан удирдагч байдаг. Өгөөмөр, шургуу хичээнгүй зантай. Мөн чанартаа эргэлзэмхий, шийдэж ядсан зантай. Гадаад Үзэмжиндээ их анхаардаг. Хайртай дотны хүмүүстээ халамжтай, бэлэг сэлт өгч өгөөмөр сэтгэл гаргадаг, зугаа цэнгэлд дуртай. Бусдын зан байдлыг мэдэрч чаддаггүй, тэднээс өгч буй дохио сануулгыг ойлгодоггүй. Заримдаа тэдэнд эвлэг зан дутагддаг. Бусдад магтаалаар тал засч өөртөө татдаг. Хэрцгий дураараа. Тэдний хувьд хамгийн чухал нь удирдан захирч, хайрлаж, хайрлуулж байх явдал юм.

    ЗАН БАЙДАЛ
    Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг.  Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай. Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах авч цаанаа үргэлж эргэлзэж байдаг ба ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог. Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг. Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг. Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг. Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг. Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог. Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.

    Victoria:Хумхын(Бумбын) орд

    Aмьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй, гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Хумхыхан олон талаараа бусдаас давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.

    ЗАН БАЙДАЛ

    Хөөрүү зантай, авхаалжтай хүн. Бумбын сахиус гаригууд нь Санчир ба Уран. Санчир бол гунигт дурсамж, гутранги байдал, биелэшгүй найдлага зэргийн гариг. Харин Уран бол эсрэгээр аливаа үйлдэл ба эрдэмтэдийг бадруулагч гариг юм. Тиймээс Бумбын зан байдал нь нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй. Энэ бол хурц ухаантай гоц санаа бодолтой суут хүмүүсийн тэмдэг юм. Бумба нь сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурхан ч байдаг чөтгөр ч байдаг. Хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж хүндлүүлэхийг хүснэ. Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй. Хүнлэг сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. "Найз” гэж хэлдэг үгээр нь түүнийг ямагт таньж болно. Хэнийг ч хэзээ ч уурлуулж, уцаарлуулдаггүй гайхамшигтай чадвартай. Ямар ч нөлөөнд автдаггүй өөрийгөө хадгалж чаддаг үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонин биш. Бумбад төгс төгөлдөржүүлэх санаа бодол бүтээлч зан байдаг. Тэр их олон сонирхолтой. Биелшгүй санаа, төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог. Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг, зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө хүрэхийг зөрүүдлэн хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй, өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг. Түүнд хааяа юу ч хийхгүй үе байдаг ч үүнийгээ даван дийлэнгүүтээ бүтэн сарын ажлыг долоо хоногийн дотор хийж чаддаг. Хааяа өөртөө огт итгэлгүй байх үе түүнд байдаг ч тайвшрах, урамтай болох нь хурдан. Хэдий тэр маргаашийн өдөрт тэмүүлдэг ч Бумба бол бодит үзэлтэн бас үймээн дэгдээгч. Хэзээ хуучин уламжлалт ёсоос татгалзах ба хэзээ огцом өөрчлөлт ирэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ хүнтэй харьцахдаа юм бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Тайван, сайныг ерөөсөн тэрээр олон нийтийн саналыг эсэргүүцэн өдөхдөө бах нь их ханадаг. Өөрийн хачин зан байдлаараа хуучинсаг үзэлтэй хүмүүсийг алмайруулах дуртай. Урьдаас таамаглашгүй бүр санаанд оромгүй үйлдэл хийж чадна. Эрх чөлөөнд дуртай тэрээр олон янз байж болно: инээдэмтэй, гоц гойд, арга мэхтэй, бүрэг, уян зөөлөн. Хэнийг ч харахыг хүсэхгүй ганцаардлын байдал амьдралд нь тохиолддог. Гэхдээ ямар ч үед бусад ордуудаас илүү хурц бөгөөд гүн гярхай байдлаа хадгалж чаддаг. Нөхцөл байдал, найз нөхөд, танил хүмүүсээ байнга задлан шинжилж байдаг. Хэдий нөхөрлөлдөө тогтвортой байдаг ч олон найз нөхөдгүй. Бат бөх харьцаа тогтоох нь ховор. Түүнд цөөн тооны жинхэнэ найзууд байдаг. Хүмүүс ихэнхдээ түүнийг ойлгодоггүй. Энэ нь тэр голцуу ирээдүйд амьдардагаас болж байгаа юм. Өөрийгөө тусгаарласан байдлаа ойлгодог үүнийгээ мэдрэхээрээ улам хүч ордог. Зурхайчид хэлэхдээ Бумбын өнөөдөр нь биднийхаас 50 жилээр түрүүлдэг. Энэ бол суут хүмүүсийн тэмдэг, гарамгай сод алдартнуудын 70 хувь нь Бумбууд билээ. Нөгөө талаас Бумбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг. Бумба бол хүйтэн, хашир, тууштай биш. Бараг бүх Бумбууд мэдрэл нь эрүүл бус хүнтэй эсвэл уйлаад байгаа хүүхэдтэй энгийн яриад тайвшруулж чадна. Бумбын мэдрэлийн тогтолцоо нь их нарийн бололтой. Тэр их юм мэддэг хүн. Эдгээр хүмүүсийн дунд атгаг сэжигтэй хүн ховор. Эргэн тойронд нь ах эгч дүүс нь байгаа гэж мэдэрвэл ямар ч нөхцөл байдалд тав тухтай байдаг. Өөрийгөө ямар ч үүрэг хариуцлагад уядаггүй, ямагт "магадгүй” эсвэл "болох л юм” гэж хариулдаг. Харин цаг хугацаагаа тодруулж хэлсэн бол үүндээ нарийн нягт ханддаг.  Өөрийнхөө санал бодлыг тулгадаггүй, гэхдээ яаж амьдрах, яаж бодох зэргээ бас заалгах дургүй. Хэдий хулчгар биш ч хэзээ ч байлдахгүй. Тэр байлдаж тэмцдэггүй хүн тиймээс элдэв юм нуршиж байхаар буруу бодлыг чинь зөвшөөрөх нь түүнд илүү амар байдаг. Гэхдээ өөрийн бодлоо өөрчлөхгүй. Түүний үйлдэл ихэнхдээ таамаглашгүй. Гэнэтийн юмаар дүүрэн байдаг. Хэнийг ч урьдчилан сануулахгүйгээр хэрэгтэй гэж бодсон юмаа хийдэг. Бумба танд итгэхээсээ өмнө таныг сайтар судлана. Хэдий түүний харцанд юу ч илрэхгүй ч анхаарал сэрэмжтэй байна. Тэр бүгдийг маш сайн хардаг. Хэрвээ таныг хүлээж авсан бол танд үүрд үнэнч байна, таньтай харьцаж байгаа харьцаанд нь юу ч нөлөөлөхгүй. Ярилцаж байгаа хүнээ сайн мэдэрдэг бүр нууц хүслийг нь ч ойлгодог. Худал хуурмаг юманд дургүй. Ямагт шударга. Зээлэх, зээлдүүлэх дургүй. Хэрвээ та түүнээс мөнгө зээлсэн бол цагт нь буцааж өгөөрэй учир нь тэр өөрийнхөө зээлийг цагт нь өгдөг. Түүний ой тогтоомж муу гэхдээ түүнд олон юм цээжлээд байх хэрэггүй учир нь мэдлэгээ нэг сонин аргаар олж авдаг. Жинхэнэ Бумба нь хайнга профессорийн дүр төрхтэй. Болж байгаа үйл явдлын голыг дор нь ойлгодог. Жишээ нь таньтай ярьж байхдаа нөгөө өрөөнд юу болж байгааг анзаарч мэднэ. Мэдэгдэхгүй юманд нэвтрэн орж элдэв нууцыг олж мэддэг онцгой зөн билигтэй. Бумбыг идеалист үзэлтэн гэж үздэг гэхдээ тийм биш. Тэр хэт гярхай тиймээс хоосон мөрөөдлөөр амьдардаггүй. Тэр салхи мэт чөлөөтэй байх ёстой. Түүнд юу хийх ёстойг заах хэрэггүй. Агуу ­том амжилтанд хүрэхийн тулд ирээдүйгээ төлөвлөнө. Бумбыг зогсоох боломжгүй гэхдээ та ч гэсэн маргаашийн өдрөөр амьдардаг бол ганцаардсан сэтгэл рүү нь шагайж болно.

    Sulli:Хонины орд

    Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай. Хүчирхэг биөэ даасан үзэл бодолтой бусдын анхаарлыг зүй ёсоор татдаг аливаа зүйлийн мөн чанарыг дор нь ойлгодог. Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Худлаа ярьж чаддаггүй. Хүүхдэрхүү чанар бусдын нүдэнд шууд тусдаг. Энэ ордныхныг эсвэл хайрлаж эсвэл үзэн яддаг. Бусдыг таньж мэдэхдээ тааруу, хүний зан аашын нарийн ширийнийг мэддэггүй. Тиймээс хүмүүстэй үл ойлголцох нь элбэг. Гялалзсан хурц ухаантай.

    Зан  байдал

    Хонь "Гал” махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай, ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг. Хүмүүс тэдний халуун дотно элгэмсэг харилцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон хүнд хэрэгтэй, үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдпын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүун өөрийн ашиг сонирхолоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй. Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлах, уруу царайлж суух дургүй. Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлс байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой бөгөөд байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нураах ба амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог. Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн бөгөөд хүүхэд шиг шулуун шударга. Тэднийг амархан хуурч мэхлэж болно. Тэдэнд нууцлах хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээгүй тохиолдолд ихэд гутардаг. Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөлөвгөө, удирдамж гэх мэтийн зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг. Тэдний гол зан чанар нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай.
    Хонь нь 2 янз байдаг.
    1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай.
    2. Сул дорой тэдэнд сайн  хоол     унд,     биеийн     тамир, хөгжил хөдөлгөөн, үнэнч нөхөд дутагддаг.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-03-16) Ïðîñìîòðîâ: 1107 | Ðåéòèíã: 5.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû