Нэрт
жүжигчин Ким Хе Сү (43) болон хөтлөгч Ким Ми Хуа (49) нарын
хамгаалсан бакалаврийн зэргийн эрдмийн ажил нь бусдаас хуулсан байсан
тухай мэдээлэл тодорхой боллоо.
Эдгээрийн бичиж хамгаалсан эрдмийн ажлын доторх 1-5 хуудас болон хэд хэдэн өгүүлбэр нь бусдын өмнөх удаа хамгаалсан бакалаврийн зэргийн эрдмийн ажилтай үг , үсэгний зөрөөгүй давхцаж байгаа юм байна. Жүжигчин Ким Хе Сү 2001 онд Сонг Гуанг Дэ Их сургуульд "Жүжигчин болон олон нийтийн харилцааны талаар судалгаа" гэсэн нэртэй эрдмийн ажлаарааа бакалаврийн зэрэг хамгаалж байсан ба энэ үедээ кинонд тоглох их ажилтай давхцуулан хамгаалсан эрдмийн ажилдаа бусдын бичсэн зүйлээс шууд хуулан бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаад байна.
Харин хөтлөгч Ким
Ми Хуа өөрийн бичсэн эрдмийн ажлын зарим нэгэн өгүүлбэр бусдынхтай
таарсан байх магадлалтай хэдий ч хэн нэгнээс хуулаагүй хэмээн
мэдэгдээд байгаа ба түүний бичсэн эрдмийн ажлыг шалгах баг гаран
ажиллахаар болсон байна.