Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü BIGBANG Alive Tour Дүгнэлт: Seungri
  • BIGBANG Alive Tour Дүгнэлт: Seungri 0 CommentsÄîáàâèë Guest  10.47 PM (2013-02-05)


    Сайн уу залуусаа, Бигбангын үүрдийн макнае Сүнри байна^^Энд Стар Колумд аялан тоглолтын үеэр болсон зөвхөн бид нарын мэдэх нууцуудыг задална гэж би сонссон. Тиймээс энд байгаа залуусаа сайн уу? Аялан тоглолтын үеэр би маш олон улсуудаар аялсан, болхоор зөвхөн нэг хэсэг түүх ярьхаасаа илүүгээр улс болгонд болсон зүйлсүүдийн талаар ярьж өгөх болно. Маш олон сонирхолтой зүйлс тохиолдсон болхоор би тэр бүгдийг хэлхийг хүсч байна.Юуны өмнө бид Японы Dome-д тоглолт тавьсан. Бэлтгэл хийх гэж тэнд очихдоо бид нарын анх Японд тоглолт тавьж байсан үеийн дурсамжууд миний санаанд орж ирэв.  Анх Японд дэбют хийж байхад бид Токио-н Dome-ын хажууханд нэг жижигхэн газар 2000 хүний өмнө дуулж байсан юм. Тэр өдөр би тоглолтоо хийж байхдаа хэзээ нэгэн цагт Бигбанг энэ Tokyo Dome-д тоглолт тавих болно гэж бодож байсан учраас энэ удаад тэнд тоглолт хийх гэж байсандаа би маш их баярлаж бас өөрөөрөө бахархаж байлаа. Ялангуяа Токио Dome-д болсон миний төрсөн өдрийн сюрприз парти. Би миний төрсөн өдрийн баяр Японд биш Хонг Конгын тоглолтын үеэр л болно гэж бодож байсан. Японы тоглолтын  ажилчид намайг Японд маш сайн ажилласан гээд тэр баярыг бэлдсэн гэж би сонссон.  Дахиад маш их баярлалаа! Тэр хүмүүсийн талаар би хэзээ ч мартахгүй ээ!Энэ бүх төрсөн өдрийн яриа намайг Хонг Конгын тухай бодход хүргэж байна. Тайзан дээр төрсөн өдрөө тэмдэглэж байхад бялуу нь маш том бас гоё байсан. Маш их аз жаргалтай байсан учраас би лаагаа үлээхийг хүслээ. Гэтэл тэнд ямар ч лаа байхгүйг мэдээд гайхсан. Тэгээд би муухан англи хэлээрээ "Миний лаанууд хаана байна?” гэж асуусан. Тоглолтын дараа би бялуу том байсан учраас лаанууд газар уначихсан гэж сонссон юм. "Миний лаанууд хаа байна?Миний лаанууд  хаа байна?”^_^

    Би Тоглолтын бэлтгэлийн өмнө хоосон зааланд очих хоббитой байлаа. Энэ нь намайг сайн тоглолт хийхэд тусалдаг юм шиг байсан. Заалаар явж байхад биднийг үргэлж дэмжиж бидний ард байдаг арын албаны ажилчидтай таардаг байлаа.Магадгүй сингапурт байхаа, би нэг ажилчинд сайн уу? гэж хэлтэл тэр намайг дуудсан, би очоор юу болсон юм бол гэтэл тэр надад нэг зүйл хэлсэн. Тэр хэлэхдээ "Ноён Сүнри, Бигбангын арын албанд ажиллана гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг шүү” гэсэн. Энийг сонсох үед, би яг л юу гэж хэлхээ мэдэхгүй болсон, миний ухаан санаа байхгүй болчихсон юм шиг байсан.(муу утгатай биш шүү). Хүлээлгийн өрөөнд буцаж ирхэд бидний төлөө ажиллаж байсан бүх ажилчиддаа би асар их талархал сэтгэл төрж байсан юм.Үнэндээ нэг тоглолтыг бэлтгэх гэж бидэнд маш олон туслах хүн хэрэг болдог. Та нарт гайхамшигтай тоглолт хүргэхэд биднийг өдөр бүр хаа сайгүй дагаж явж байсан солонгос ажилчиддаа баярлалаа, бас орон болгоны туслах ажилчидад баярлалаа. Тэдэнд өөрсдөд нь баярлалаа гэж хэлээгүй намайг уучлаарай, тийм болхоор би тусалж дэмжсэн хүмүүсдээ Стар Колумаар дамжуулан талархсан сэтгэлээ хүргэж байна. Энэ ажилчдын тухай яриа намайг Японы массажистуудын тухай бодход хүргэлээ. Бид очсон газар бүртээ массажистуудтай байсан. Массаж хийлгэсний дараа миний бие хөнгөрөөд л явчихдаг. Японд байсан массажистыг бид Бурханы гартан гэж нэрлэж байсан бөгөөд бүх гишүүд түрүүлж массаж хийлгэх гэж зүтгэж байсан. Вүүүшш, би одоо Америкын талаар ярьнаа. Лос Анжелес, Нью Иорк, Перуд болсон тоглолтуудын дараа би Нью Иоркд хэд хоногыг өнгөрөөхөөр шийдсэн юм. Дараагийн өдөр нь би өглөөний цай уухаар ресторан луу явлаа. Гэтэл тэнд надад нэг л  танил хүн миний хажуугаар зөрөв.( би ихэвчлэн аюултай биш бол ресторанд өрөөний үйлчилгээ авхыг илүүд үздэг юм). Тиймээс би хүүх, энэ чинь хэн билээ? гэж бодсон. Ахх, Эйштон Катчер!!!!!!!! Би хэсэг гайхаж бас жаахан бодсоноо түүн дээр очиж өөрийгөө фэн нь гэж хэлэн бяцxан яриа өрнүүлэв.Би эелдгээр надтай зургаа авхуулхыг асуулаа. Надтай зураг авхуулсанд баярлалаа, Эйштон Катчер!.Хүмүүс л над руу үргэлж хардаг байсан бол энэ удаа би түүн лүү харсан юм. Тиймээс би фэнүүддээ илүү эелдэг бас сайхан ааштай  хандах тухай бодсон. Хүлээлгийн өрөөнд бид нарыг юу хийдэг тухай гайхаж байгаа биз дээ залуудаа? Би жаахныг хэлье. Ихэвчлэн бид цагийг идэж, ярилцаж, унтаж, дасгал хийж бас массаж хийлгэж өнгөрөөдөг.Гэхдээ энэ удаа бид ихэвчлэн сега тоглоом тоглож байсан. Тоглоомоос болж бид цаг хэд болж байгааг ч мартаж байсан үе хэд хэдэн удаа бий. Тайландад би Тэяан ахтай тоглосон юм, тэр үед бид 2 яг л жинхэнэ тамирчид маш их хөгжилтэй байсан. Гэхдээ би ялсан үгүйгээ санахгүй байна л даа,( үнэндээ би ялах магадлал дандаа өндөртэй байдаг).  Энэ Сүнригийн аялан тоглолтын тухай бичих сүүлийн хэсэг! Лондон, Nothing Hill-д киногоороо алдартай хуучин хувцас худаалдаг газар байдаг гэж сонсоод би тийшээ очсон юм. Чийгтэй гудамжаар алхаж байхдаа(би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна, гэхдээ энэ яг л … Лондонгын цаг агаар шиг байсан) хэтэрхий их машинд байсан болхоор би тэр их амар амгаланг мэдэрч чаддаггүй байж гэдгээ мэдсэн. Дараа нь би өлсөж байсан болхоор сайн ресторан хайсан бас нэг гамбургерын ресторан олсон ( амт нь үнэхээр гайхалтай байсан шүү).

    Маш олон өөр орнуудад янз бүрийн зүйлсийг үзсэн болхоор энэ цаг хугацаа надад маш эрхэм юм. Надтай боломж олдож уулзсан, намайг хайрладаг фэнүүдтэйгээ уулзана гэдэг их сайхан байсан. Тэгээд би бид нар дахиад өөр нэгэн дэлхийг аялан тойрох тоглолт хийх болно гэж өөртөө амласан. Сүнри баяртай гэж хэлж байна. Баяртай :) Эх сурвалж: Zoloo Mgl


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-02-05) Ïðîñìîòðîâ: 755 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû