"BIG STAR ENTERTAINMENT”-аас төрөн гарсан "BBde Girl” хэмээх охидын хамтлаг анхны дуугаа цацаад нилээд хугцаа өнгөрсөн. "Bbde Girl” хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд Lyulin (Лхамжав) хэмээх монгол охин дуулж байгаа нь олны талархлыг хүлээгээд байгаа билээ.
1991 онд төрсөн Лхамжав бага сургуулиа төгсөн солонгост ирсэн бөгөөд хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлэн K-pop урсгалд хөл тавилаа. Монгол гаралтай анхны дуучин солонгос улсын хөгжмийн ертөнцөд бүл нэмж буйг энтертайнментын зүгээс мэдэгджээ. Лхамжав нь SBS телевизийн "Гайхамшигт ялалт” уралдаант шалгаруулалтад орж өндөр үнэлгээ авч байжээ.
Түүгээр ч барахгүй Африк тивд болсон 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Өмнөд солонгосын шигшээ багийг хөгжөөн дэмжихдээ Английн BBС агентлагийн сурвалжлагчийн (Кристан) дуранд өртөж байжээ.
Аав ээжтэйгээ хамт