Өмнөх удаад Солонгос улсад айлчлан ирээд байгаа тухайгаа мэдэгдэж байсан алдарт жүжигчин Жеки Чан MBC телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр нэрд гараагүй 18-20 насандаа Сөүл хотын Мёнгдунг дүүрэгт 2 жил туслах жүжигчнээр тухайн үед бүтээгдэж байсан киноны зураг авалтанд оролцон амьдарч байсан ба сардаа 300 мянган вонын цалинтай байжээ.
Тэр үедээ танилцсан Солонгос найз бүсгүйтэйгээ 8 жил үерхсэн Жеки Чан өөрийн гол дүрд нь тоглосон бүх кинондоо тамхи татаж байгаа болон цус гарч байгаа кадрыг нэг ч удаа үзүүлдэггүй гэсэн бөгөөд бага насны хүүхдүүд ч түүний тоглосон адал явдалт кинонуудыг үздэг тул тамхи,цус үзүүлэхгүй байх нь нэрт жүжигчин Жеки Чаний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэжээ.
Гэвч хамгийн сүүлд түүний гол дүрд нь тоглож саяхан Солонгос улсад нээлтээ хийсэн "Chinese Zodiac Heads" кинон дээр бага хэмээний цус үзүүлсэн кадр орсон бөгөөд энэ нь ердөө л хэдхэн секунд хэмээн хэлсэн байна.
Уг кинонд Солонгосын алдарт жүжигчин Kwon Sang Woo оролцон тогложээ.