Нэвтрүүлэгт оролцсон хэсгийг нь Монгол хадмалаар хүргэж байна.
[YouTube дээр тавьсан байсан чинь SBS-ээс хориглочихлоо]
11-р сарын 18нд K-pop Star нэвтрүүлгийн 1-р шатанд орохдоо тэд өөрсдийнхөө зохиосон 'Хөлөө битгий ач' дуугаа дуулсан. Мөн шүүгчдээс магтаал авж 2-р шатанд тэнцсэн байгаа. Харин энэ дуулсан дуу нь маш олон хүмүүсийн сонирхолыг татаж Солонгос сайтуудаас тэр өдрийн хамгийн их хайгдсан хүмүүс болж, дуулсан хэсгийг нь YouTube дээр 1 сая гаран үзэгч үзээд байна. Ийнхүү хүмүүсийн хүсэлтийн дагуу K-pop Star 2 нэвтрүүлэг 11-р сарын 25нд "Хөлөө битгий ач" дууны дижитал синглийг худалдаанд гаргажээ. Гарсан даруйдаа Lee Seung Gi, Lee Hi нарын дуунуудаас дээгүүр байранд орж Melon, Bugs, Soribada чартууд дээр тэргүүлсэн байна.
Бас 'Billboard K-pop Hot 100' чартын 12т явж байна.