Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü 40 гарсан ч 'Lee Byung Hun'-ийн амьдрал дөнгөж эхэлж байна
  • 40 гарсан ч 'Lee Byung Hun'-ийн амьдрал дөнгөж эхэлж байна 0 CommentsÄîáàâèë Guest  5.20 PM (2013-04-24)


    Жүжигчин Lee Byung Hun дэлхийд ид гялалзаж байгаа ази залуу. Хайр сэтгэл хийгээд карьерийн хувьд тэр эцсийн шатандаа хүрээгүй нэгэн. 2008 оноос Холливудад хөл тавьсан ч өөрийгөө энэ ертөнцийн хүн биш хэмээн тодорхойлох дуртай. Өнгөрсөн сарын сүүлээр түүний тоглосон Холливудад бүтээсэн G.I.Joe 2 кино олны хүртээл болон Монголын кино театруудаар ч гарч байгаа юм.



    Холливудын алдарт од Брюс Уиллис,  Кэтрин Зета Жонс, Энтони Хопкинс, Хелен Миррен нартай хамтран тоглосон  "Рэд2” кино нь наймдугаар сард нээлтээ хийнэ. Ингээд түүний тухай зарим мэдээллийг хүргэе.

    "Кино бүрэлдэхүүнээ анх харчихаад би яг л шүтэн бишрэгчийн хувиар гайхан алмайрсан. Би энэ хүмүүстэй зурагаа авхуулах ёстой шүү гэдэг бодол л толгойд эргэлдэж байлаа” хэмээн  Lee Byung Hun ярьсан байгаа юм. Тэгвэл Брюс тэдний ертөнцөд нэвтэрч орж ирсэн солонгос эрд их л хүндэтгэлтэйгээр хандаж байсан гэнэ. Тэрээр уулзах бүртээ халуун дотноор гарыг нь барьж, солонгос үндэстэн шиг бөхөлзөн мэндчилж байжээ. Мөн түүнтэй хамт солонгос хоол дуртайяа идэж, кино ертөнц Холливудын талаар ярилцаж байсан аж. Lee Byung Hun "Миний эцсийн зорилго Холливуд биш. Би сониуч зангаараа л энэ айлын хаалгыг тогшиж, өрөөсөн хөлөө оруулчихлаа. Би энд өөрийгөө хөндлөнгийн хүн гэдгийг мэдэрч байна. Миний хувьд солонгос кинонууд маань хамгийн эрч хүчтэй бас хамгийн хөгжилтэй хэвээрээ байгаа шүү” хэмээн ярьжээ.


    Бидний мэдэхээр түүнийг бид " Амьдралын ээдрээ” киноны Ким Ин Ха гэдэг дүрээр сайн танина.  Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас тэрээр жүжигчин Lee Min Jung хэмээх жүжигчин бүсгүйтэй дотноссон. Анх 2006 онд тэд танилцсан ч Lee Byung Hun дөнгөж кино ертөнцөд орж ирж байгаа бүсгүйн цаашдын амжилтанд нөлөөлөхийг хүсээгүй аж. Өөрөө ч маш олон кинон дээр ажиллаж байсан учраас бүсгүй хүнтэй холбогдохыг хүсээгүй жилүүд байжээ. Гэвч зургаан жилийн дараа тэд учирсан байна. "Бидэнд ижил төстэй зүйл олон бий. Бид өдөр бүр эцэс төгсгөлгүй ярилцаж чаддаг. Ярилцах сэдэв үргэлж олддог юм. Хэдийгээр насны зөрүү ихтэй ч тэр миний насныхантай учраа олохдоо сайн шүү” хэмээн Lee Byung Hun найз бүсгүйгээ магтжээ. Lee Min Jung Монгол НD телевизээр орой бүр гарч байгаа "Үнэн” киноны гол дүрд тоглож байгаа билээ.

    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-04-24) Ïðîñìîòðîâ: 788 | Ðåéòèíã: 5.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    uuganchimeg433
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    zayauka
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    ariko_g0811
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    cyrap_bna
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû