2AM Seolung IU-тай хамтран Nagging дууг дуулдаг. Тэгвэл өмнө нь тайзан дээр хамт дуулж байхад ямар санагддаг байсан тухайгаа 18-нд оролцсон Happy Together нэвтрүүлэг дээр ярьжээ. Тэрээр "Би IU-тай хамт Nagging дууг дуулдаг байхад үнэхээр зугтмаар санагддаг байсан” гэж хэлэхэд тэнд байсан хөтлөгчид зочид бүгд гайхжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Яагаад гэвэл IU-гийн хоолойны өнгө үнэхээр өндөр. Уг нь бид дуугаа ямар нэгэн үйл ажиллагаагүй зөвхөн бичүүлэх л бодолтой байсан. Гэвч дуу минь алдартай болж олон хөгжмийн нэвтрүүлэг дээр ялж би тайзан дээр гарахаас өөр сонголтгүй болсон. Миний зөвшөөрсөн шалтгаан бол өөрийгөө өндөр өнгөөр дуулахгүй гэж бодсон” гэжээ.
Seolung "Бас дуун дээр "geumanhaja geumanhaja” гэдэг хэсэг байдаг.
Би энэ үгнүүдэд үнэхээр асгарах шиг л болдог. Би үнэхээр зогсоохыг
хүсдэг байсан” гэжээ.
Буцаад бичлэгийг нь үзээрэй. Үнэхээр жоохон эвгүй байгаа юм шиг санагдаж байна.
Source: http://mongolianiu.wordpress.com/