Маш их хайлт өөрчлөлтөөр K-pop эрэгтэй хамтлагуудын Түүх: 1996-аас Одоог хүртэл гэх онцгой бичлэг бэлдэж чадлаа.
Энэ видеонд 1996 оноос 2011 оны 10 сарын 20-ы одоог хүртэлх 95 эрэгтэй хамтлагууд орсон бөгөөд дэбютээс нь авхуулаад хамтлагуудын алдартай дуунуудынх нэг 10 секунд тоглогдох юм.
90-ээд оны үеийн H.O.T., Shinhwa, g.o.d зэрэг домгуудаас хойш юмс нэлээд өөрчлөгдсөн. Маш олон хамтлагууд цаг хугацааны эрхэнд алга болж, зарим гишүүд нь соло карьераа хөөж, бусад төрлөөр дагнаж, бүр жүжигчин эсвэл модел болцгоосон.
Ойрын хэдэн жилийг анзаарсан бол илүү хурдаар улам олон хамтлагууд дэбютээ хийж эхэлсэн. Энэ видеоны 5 минут хагас нь 2010-2011 оны хамтлагууд байгаа.
Улам илүүг оруулахын тулд хип хоп хамтлаг/хос, хамтлагууд, акустик хоёрол гурвал хамтлагууд орсон болно.
Та нар хуучны К-Поп хамтлагуудын хэр фэн вэ? Ахмад хамтлагуудыг санаж байна уу?
Хөгжилтэй: Хэрвээ бүх гишүүдийг нэмбэл, 400 гаруй залуучууд гарч ирнэ!
Жич:
-Рүки хамтлаг M.Peror энэ сарын эхээр сингль гаргасан ч албан ёсны клипгүй байгаа. Мөн энэ жил гарах шинэ хамтлагууд M.I.B, ESQ, Boyz, MYNAME нар. Эднийг нэмбэл 100 болж байна!
-Зарим 1996 оноос өмнө дэбютээ хийсэн хамтлагууд Turbo (1995), DJ Doc (1994), ZAM (1993), Deux (1993), Seo Taiji and Boys (1992) нар.
-Прожект хамтлагууд нэмсэн болно Homme, SM the Ballad, M&D, Super Junior-ын салбар хамтлагуудыг K.R.Y, T, Happy, M) эсвэл F.T. island-ын салбар хамтлаг F.T. Triple-ыг нэмээгүй.
- 2002 онд Moon Child MC The Max болсон. Code V бол Bless-ээр дэбютээ хийсэн. iM Happy Face болсон. A-PEACE DoubleB21-ээр илүү танигдах болсон. The Boss мөн DGNA гэдгээрээ алдартай.