12-р сарын 14-нд цацагдах ёстой байсан 'Music Bank' нэвтрүүлэг цацагдахгүй гэж KBS-ээс зарлaжээ.
Он дуусахтай холбогдуулан гарч байгаа олон тусгай нэвтрүүлгүүдээс болоод 'Music Bank' цацагдахгүй гэсэн бөгөөд мөн 12-р сарын 21нд гарах анги ч бас цуцлагдаж магадгүй гэжээ. 12-р сард comeback-аа хийх хамтлаг дуучдад энэ нь муугаар нөлөөлөх бөгөөд тэд промошноо гүйцэд хийж чадахгүй гэсэн үг. Мөн Music Bank-ийн төлөөлөгч "Бусад сувгуудийн хөгжмийн нэвтрүүлгүүд ч бас энэ заншлаа дагах байх гэж бид найдаж байна. Үнэндээ хөгжмийн нэвтрүүлгүүдээр промошноо хийнэ гэдэг өмнөхтэй адил амар байна гэж бид бодохгүй байна" гэжээ. Хөгжмийн нэвтрүүлгүүдээр дууныхаа промошнийг хийнэ гэдэг хамтлаг дуучдын хувьд улам л хэцүү болох нь ээ. K-pop-т жилээс жилд маш их хамтлаг дуучид дебютээ хийх болсонтой холбогдуулан хөгжмийн нэвтрүүлгүүд ч бас шаардлагаа өндөрсгөж бүх хамтлаг дуучдыг гаргадгаа больж байх шиг байна.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------