Нетд 10-12-р сард comeback-аа хийх хамтлаг дуучдын жагсаалт гаржээ. Girls Generation, 2NE1, Miss A, Ga In, EXO, 15& нар хийх нь бол бараг тодорхой. TVXQ бол аль хэдийнээ хийчэхсэн шүү дээ. Одоо 11-р сараас үзвэл 2АМ, After School 2 хийх нь бол тодорхой байгаа. Тэд энэ талаараа хальт дурдсан шүү дээ. Харин SHINee хийх нь юу л бол. SM TVXQ, SNSD, EXO, SHINee нарын comeback-ийг зэрэг хийхээр тийм завтай байгаа гэж үү? Тэгээд ч SHINee-ийн Япон сингль 10-р сард гарж Японд ажиллах байх. Харин 12-р сард 2РМ байна. Үнэндээ би эд нарыг дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлэхээсээ өмнө comeback-аа хийх байх гэж бодсон л доо. Арай эрт. Тэд шинэ дуунууд тоглолт дээрээ дуулах хэрэгтэй байлгүй дээ. Харин бусад хамтлагууд дээр бол үнэн эсхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ энэ жагсаалт үргэлж үнэн байдаггүй л дээ. Энэ жилийн эхэнд гарсан жагсаалтаас хархад л B2ST, Wooyoung 2-ийг 4-р сард хийнэ гэж байсан ч тэд 2улаа 7-р сард хийсэн. SHINee 4-р сард гэж байсан ч 3-р сард хийсэн. Wonder Girls 8-р сард хийнэ гэж байсан ч 6-р сард хийсэн. 2РМ-ийг 7-р сард хийнэ гэж байсан ч 9-р сард хийх гэж байснаа хойшлуулсан. Миний хэлэх гэсэн үг бол энэ яг албан ёсных биш учраас яг таг үнэн байх албагүй шүү л гэх гэсэн юм.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------