Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Сонбэ Хүбэ нарын ёс K-pop ертөнцөд хэрхэн үйлчилдэг вэ?
  • Сонбэ Хүбэ нарын ёс K-pop ертөнцөд хэрхэн үйлчилдэг вэ? 0 CommentsÄîáàâèë Guest  2.50 AM (2013-01-20)

    How the Terms "Sunbae" and "Hoobae" Work in the K-Pop Industry

    Охидын хамтлагуудын дуучид хүбэ нар нь хүндлэхгүй байна гэж хэлэхэд Сонбэ Хүбэ хоёрын дундах харилцааг ямар байдаг бол гэж бодож байсан уу? Тэгвэл одоо тайлбарлах гэж байна.

    "Хүлээгээрэй. Би ойлгохгүй байна! Сонбэ Хүбэ гэж юу юм?”

    • Сонбэ(선배, 先輩) ажил дээрээ илүү туршлагатай хүнийг дуудах нэр(ажил дээр, сургууль дээр г.м), харин Хүбэ(후 배, 後輩) нь арай бага туршлагтай хүнийг хэлдэг юм. Ер нь бол хүбэ нар сонбэ нартай хүндэтгэлийн хэлбэрээр харьцах ёстой, маш эелдгээр харьцаж хүндэтгэлтэйгээр хандах ёстой гэсэн үг.

    Манай Монголд ч гэсэн бид ахмад настай эсвэл ажил дээрээ арай удсан хүмүүсийг хүндлэх ёс байдаг шүүдээ.

    Kara шинэ хамтлагуудаас 5 жилийн өмнө дэбютээ хийсэн, тэгэхээр Kara залуу хамтлагуудад сонбэ гэсэн үг. Сонбэ нарыг хүндлэх ёстой бөгөөд тэд нийгэмд илүү хүчтэй. Гэсэн ч хэрэв Карагийн хүбэ нар 30 настай хүмүүс байвал яах вэ, жоохон толгой эргүүлэм санагдаж магадгүй юм. 30 настай хүмүүс өөрсдөөс нь 10-аар дүү охидуудтай хүндэтгэж харьцах ёстой гэж үү? Тийм. Гэвч ажлын талбарт сонбэ нарт харицах харьцаа өөрчлөгдөнө. Гэсэн ч Кара "Сонбэ” гэдэг нь 30 настай хүбэ нартайгаа мэндлэхэд толгойгоо бөхийлгөхгүй эсвэл хүндэтгэлийн бус хэлээр ярихгүй байна гэсэн үг биш юм.

    Кара хүбэ нар нь мэндлээгүй гэж хэлэхэд маш олон хүмүүст энэ тогтолцоо сонин санагдаж байсан байх. Мөн дуучин  Mose T-ara-г огтхон ч мэндэлдэггүй гэж хэлэхэд энэ нь T-ara-д их сөрөг хандлага төрүүлж эхэлсэн.

    Тэр өмнө нь, "Дандаа мэдээн дээр гардаг энэ нэг охидын хамтлаг харьцааны доголтой байх. Тэд Сайн уу гэж хэлэхгүй хэнтэй ч мэндлэхгүй байгаа нь тэдэнд муу нэр зүүж байгаа юм. Үүнийг үл ойлголцол гэж хэлсэн охин уу? Тэр надад ерөөсөө Сайн уу гэж хэлж байгаагүй. Дэбютээсээ өмнө ч гэсэн тэднийг бичлэгийн өрөөнд хэдэн удаа харж байхад… миний хүзүү хөшчихсөн (Солонгост толгойгоо бөхийлгөн мэндэлх ёстой байдаг). Ха. Ялангуяа бие биенийгээ тайзан дээр харахаараа зүгээр Сайн уу гээд хэлчих нь нийтлэг ёс, гэхдээ тэд намайг үзчихээд зүгээр л сайн уу гэж хэлсэн. Хөөх~ Тэд их томорчээ? Би үүнийг нээх хэлээд байдаггүй ч хүмүүс яг зөв сайн уу гээд хэлчихэж чаддаггүй бололтой, од эсвэл ахмад хүн байлаа ч гэсэн хэн ч гэсэн зөв харьцах ёстой.”

    Мөн Seo Taiji болон Ki Kwang-ы явдал: Со Таижи бол Ги Кваны хувьд сонбэ, учир нь тэр орчин үеийн К-Поп ертөнцийг чиглүүлж Ги Кванаас сая жилийн өмнө дэбютээ хийсэн шүүдээ. Гэвч Ги Кван Со Таижиг ТВийн шоуны үеээр "Со-ши” гээд дуудчихсан нь маш том асуудал болж байсан.

    Нэгэн энтертайнмэнт компани албан ёсоор энэ асуудлын тухай мэдэгдэл хийж байсан, "Хэрэв бид сонбэ хүбэ нарын дунд яг дүрэм тогтоочихвол ямар ч асуудал гарахгүй байсан, гэхдээ ойрын үед аидол хамтлагууд илүү өрсөлдөөнтэй болж байгаа учир ёс журам арай багасан асуудал үүсгэж байна.”

    Тэгэхээр хэзээ хүндэтгэлийн яриа хэрэглэх вэ? Өмнө нь уулзаж байгаагүй хүмүүс , багш, сонбэ хүбэ нартайгаа (яг хувийн харьцаатай биш бол) мөн өөрөөс чинь ахмад хүмүүстэй. Хүндэтгэлийн хэлэнд өөрийн гэсэн үг гэж бий, мөн үйл үгийн дараа "-ёо” ,"-хасэёо” гэх нөхцөл залгадаг. Жишээ нь, "Аннён” бол энгийн харин "аннёнхасэёо” бол хүндэтгэлийн хэлбэр. Хүмүүс дуудахад, "-ним,” эсвэл сонбэ нараа дуудах гэж байгаа бол "-Сонбэ-ним” гэж дуудах ёстой. Сонбэ нараа зүгээр л "Со Таижи Сонбэ” гээд дуудчихад болно гэхдээ энэ нь дотно найз хүмүүст л хүчинтэй. Япон манганд хүмүүс ихэвчлэн овгоор нь дууддаг, нэрийг нь найзууд бол хэрэглэдэг шүүдээ.

    Америк фэнүүд "Нетизэнүүд шал утгагүй бас тэнэг, болиоч,” гэж хэлдэг гэвч энэ нь зүгээр л хүнийг буруу дуудахаас ч том асуудал юм. Энэ бол хүндэтгэлийн хэлбэр, сонбэним нараа зөв дуудаж чадахгүй байна гэдэг шүүмжлээд өнгөрчих асуудал биш. Сонбэ/хүбэ нарын дүрмийг дагахгүй байна гэдэг маш бүдүүлэг хэрэгт тооцогддог бөгөөд энэ нь ажлаасаа халагдах, эсвэл олон нийтийн дургүйцэл мөн мэдээж муу цуу яриа үүсгэнэ. Мөн "нетизэн” гэдэг үг нь Нет дээрх хүмүүсийг ер нь илэрхийлдэг, ганцхан Солонгос хэрэглэгчдийг илэрхийлдэггүй.

    Солонгос болон Азийн орнууд ийм ёстой: "Ахмад байх тусам илүү их хүндлэл хүртэнэ.” Хэрэв залуучууд ахмад хүмүүстэйгээ хүндлэлтэй харьцаж чадахгүй бол зөв хүмүүжээгүй гэж загнуулдаг.

    Манай Монголд бид ахмад хүмүүстэй "Та” гэж харьцдаг шүүдээ, мэдээж өөрөөс чинь дүү хүмүүс хүндэтгэлтэй харьцахгүй байвал сонин санагддаг биз дээ? Энэ Тиара Ги Кван нар яаж байгаан болдоо? Оддын өвчин тусаа юу?


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-01-20) Ïðîñìîòðîâ: 1033 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû