Kim Tae Hee нь 1980 оны 3 сарын 29-нд Пүсан хотод төрсөн ба эцэг эх болон эгч, дүүгийн хамт амьдардаг байжээ. Удалгүй Улсан хотруу нүүж Улсаны Самшин бага сургууль, Тэхён дунд сургууль, Улсан эмэгтэйчүүдийн ахлах сургуулийг төгсөж 2005 онд Сөүлийн их сургуулийн Амьдралын шинжлэх ухаан"-ы ангид суралцаж төгсжээ. Католиг шашинтай бөгөөд Бэрида хэмээн дууддаг.
Тэрбээр 2001 онд метронд явж байгаад зар сурталчилгааны дизайнертай санаандгүй таарч анхны киноны дүрээ авч байсан ажээ. Түүний анхны дүр нь 2003 онд SBS телевизийн бүтээл "Диваажингийн шат” олон ангит киноны эсрэг талын дүр болох Хан Юү Ригийн дүр байжээ. Үүний дараа 2007 онд "Зөрчилдөөн” кинонд амжилттай тоглосон ба 2009 оны 4 сард KBS телевизийн бүтээл адал явдалаар дүүрэн "IRIS” киноны гол дүрд тоглож дэлхийд нэр алдраа таниулсан юм. Тэрбээр "IRIS”киноны дүрээрээ шилдэг дүрийн шагнал хүртэж байжээ. 2011 оны нэгдүгээр сард телевизээр цацагдсан "Миний гүнж” олон ангит кинонд тоглож үзэгчдийн зүрх сэтгэлийг өөртөө татаж чадсан юм. Тэрбээр нэг жилийн реклам зар сурталчилгаанд тоглох гэрээг дунджаар 1,000,000,000 воноор хийдэг бөгөөд шилдэг эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. Хятадад болсон Солонгосын шилдэг эмэгтэй жүжигчний шалгаруулалтанд тэргүүн байрыг эзэлж байсан удаатай. Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрбээр "Би уран бүтээлийн ажилаа хийгээд зогсохгүй нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд оролцож ахмад настан, бага насны хүүхдүүдэд туслах дуртай" гэж хэлсэн байна. тэрээр жүжигчин дуучин Rain-тэй үерхэж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ...