Дэлхий дахинд хамгийн их хувиар борлуулагддаг гэсэн үзүүлэлттэй Солонгосын сожу архийг өнгөрсөн хугацааны туршид, хамгийн үнэтэй гэгдэх жүжигчин, дуучин одууд сурталчилсаар ирсэн билээ. Харин энэ удаа буюу 12 сарын 1-нээс эхлэн сожу архины сурталчилгааг залуу дуучид хийхээр болж олон иргэдийн дургүйцлийг хүргэж эхэлжээ.
Сурталчилгаанд оролцож буй эдгээр залуу дуучид нь дөнгөж 20 гаруйхан настай бөгөөд тэднийг дагаж дууриахыг хүсдэг өсвөр насныхан энэхүү сурталчилгааг үзсэнээр, архинд уруу татагдах боломж хамгийн их байгаа ажээ. Гэвч өсвөр насныханд бус харин насанд хүрэгчдэд зориулан архийг зөв боловсон хэрэглэх боломжийг дээрх 3 залуу дуучин олгож байна гэж компаний зүгээс мэдээлээд , сурталчилгааны гэрээг 3 жилээр хийсэн гэжээ.
Энэхүү сурталчилгаанд: 4Minute Hyuna, Kara-ийн Hara болон Sistar-ийн Hyorin нар тоглож байгаа билээ...