YG Энтертайнмэнт компанийх нь уран бүтээлчдийг доромжилсон цуу яриаг таслахаар шийджээ. Мөн ийм утгагүй цуу яриа тараагаад байгаа буруутананд хууль ёсны арга хэмжээ авах гэнэ.
11 сарын 3-д YG Энтертайнмэнт, "Бид ойрын үед Park Bom, Sandara Park, Minzy нарыг гүтгэсэн худал цуу яриа болон хар тамхитай холбоотой цуу яриаг сонсоод байгаа. Эдгээр цуу ярианууд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сайтууд дээр тархаад байна. Эд бол ямар ч ор үндэслэлгүй зүйл.”
Мөн "Эхэндээ, их утгагүй байсан учир бид зүгээр л тоолгүй орхисон. Гэсэн ч цуу яира маш хурдтай тархан бид нөхцөл байдлыг өөрсдөө шийдвэрлэж чадахааргүй боллоо гэж шийдээд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо.”
YG Энтертайнмэнт цаашлан, "Бид дахин хэлье, тэдгээр цуу яриа ямар ч ор үндэслэлгүй худал зүйл, тэгэхээр фенүүд санаа зовох хэрэггүй. Хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн сайтууд эдгээр худал зүйлүүдийг тарааж байна. Бид тэднийг гутаан доромжилсон худал цуу яриа тараасан учир хууль ёсны арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.”
Мөн "Бид 11 сарын 4-ы өглөө албан ёсоор гомдол гаргана. Цаашилбал бид Сөүлийн Кибэр Халдлагын Хэлтэстэй хамтран энэ асуудалтай холбоотой хэнийг ч болов мөрдөх болно.”
YG Энтертайнмэнтийн хувьцаа хар тамхины хэрэгтэй холбогдуулан үнэхээр том цохилтонд ороод байгаа. G-Dragon-ы хар тамхины хэргээс авхуулаад тэдний хувьцаа 24,600-аас 22,100 вон болж унаснаас нийт 3 тэрбум вон алдсан. Ийм нөхцөл байдалд тэдний хувьцаа ямар байдалд байгаа нь одоохондоо мэдэгдээгүй байна.
Өмнө нь бас JYJ-гийн тухай худал цуу яриа тарж C-Jes Энтертайнмэнт бас арга хэмжээ авч байсан.