Өдрөөс өдөрт өмнөхөөсөө хөөрхөн болсоор байгаа одуудыг танилцуулъя!
Boram [T-ara]
Debut анх хийж байхдаа:
Одоо:
Хамтлагийнхаа хамгийн ахмад нь мөртлөө макнае нь юм шиг харагддаг гишүүн бол T-ara-н Boram. Тэр нас ахих тусмаа л хөөрхөн болсоор л байгаа нь гайхалтай юм. Магадгүй энэ нь тэрний нүүр будалтаа өөрчилснөөс болсон байх.
Hyo yeon [SNSD]
Өмнө нь:
Одоо:
SNSD-н шилдэг бүжигчин тэрээр анх хамтлагаасаа хамгийн бага фэнтэй байсан. Энэ нь тэрний Солонгос биш юм шиг царайнаас болсон гэж хүмүүс үздэг. Гэхдээ тэр одоо улам л хөөрхөн болсоор байгаа төдийгүй фэнүүдийнх тоо нэмэгдсээр байна. Магадгүй энэ нь сул талаа ашиглаж давуу тал болгон улам европ дүр төрх гаргаж шаргал үстэй болсонтой холбоотой байх. Ямартай ч түүнд шаргал үс маш сайхан зохиж байна.
Hyuna [4minute]
Өмнө нь:
Одоо:
Шинэ Lee Hyo ri гэгддэг Hyuna анх Wonder Girls-д debut-ээ хийж байсан. Tэр үед тэр нээх хүний анхаарал татамгүй байсан ч одоо бол хамтлагаасаа хамгийн олон фэнтэй хамтлагийнхаа нүүр царай болж хаа саагүй клип рекламанд тоглож маш амьжилттай яваа. Тэр үнэхээр өөртөө шинэчлэл хийж чадсан.
Dae sung [Big Bang]
Өмнө нь:
Одоо:
Big Bang-н Dae sung-г өхөөрдөм инээмсэглэл, хөгжилтэй зангаар нь бүгд мэднэ. Тэр царай зүс гэхээсээ илүү бие бялдартаа анхаарч одоо тэр булчинлаг биеэрээ фэн охидоо галзууруулж байна.
Zinger [Secret]
Өмнө нь:
Одоо:
Secret-н реппер Zinger ч бас дур булаам болсон. Энэ нь түүний тураах хоолны нарийн дэглэм сахисантай холбоотой.
Ga in [Brown Eyed Girls]
Өмнө нь:
Одоо:
Өвөрмөц содон хэв маягаараа бусдаас онцгойрч байдаг Ga in debut хийх үедээ тийм байгаагүй. Тэр хэв маяг, үс засалт, нүүр будалтаа өөрчилж чадсанаар энэ бүгдийг бий болгосон.
Shin dong [Super Junior]
Өмнө нь:
Одоо:
Алиа хошин Shin dong бас шинэ өөрчлөлтийг өөртөө авчирсан нь жингээ хассан нь байсан.