K-pop-ынхон яагаад Японд үйл ажиллагаагаа их явуулдаг вэ? Хариулт нь их энгийн. Японд үйл ажиллагаа явуулснаар маш их ашиг орлого олж чаддаг.
TVXQ-ээр жишээ авъя. TVXQ энэ оны 8 дугаар сарын дунд хүртэл Японы 5 дом-оор тойрон тоглолтоо хийх ба үүнд нь нийт 850,000 фэнүүдээ хамарсан 18 тоглолт багтаж байгаа юм. Тоглолтын нэг тасалбарын дундаж үнэ нь 120,000 вон буюу 150,000 орчим төгрөг байдаг ба бүх тасалбар зарагдсанаар нийт 102,000,000,000 воны орлого олох юм. Энэ нь 133 тэрбум Монгол төгрөг буюу $92,600,000 америк доллартай тэнцэх юм.
Мэдээж зөвхөн TVXQ ч гэлтгүй SM Entertainment, YG Entertainment, JYP Entertainment гэх мэт олон агентлагуудын олон хамтлагууд гадаадад үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт K-Pop-ийн уран бүтээлчдийн гадаад дахь үйл ажиллагаанаас олсон орлого нь энэ жил өнгөрсөн жилийнхээсээ 20%-аар өссөн байна. Хамтлаг дуучид гадаадад хийсэн тоглолтоороо цомгийн борлуулалт гэх мэт зүйлүүдтэй нь харьцуулбал хамаагүй их ашиг олдог. Өнгөрсөн жил нийт Солонгос уран бүтээлчдийн гадаад дахь орлого нь $235,000,000 доллар байсан бол үүний 60% нь тоглолтынх байжээ.
Солонгосын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам Илсан хотод 15000 хүний суудалтай стадиум барихаар болсон ба хамтлаг, дуучдаар дамжуулан Солонгос улсыг зорин ирэх жуулчидын тоог нэмэгдүүлэх болон аялал жуулчлалын салбарыг ихээхэн хөгжүүлнэ гэж найдаж байгаа юм.