Хүмүүс хамтлаг, дуучдын онгоцны буудал юу өмсөж зүүж, хэрхэн биеэ авч явж байна гэдэг дээр анхаарлаа хандуулан үргэлж ярицгааж байдаг. Тэгвэл тэр нь оддыг стресстүүлж, тэднийг ядраадаг уу?
Дуучин IU хэзээ билээ SBS тв-н "Strong Heart" хэмээх нэвтрүүлэгт оролцох үеээрээ энэ талаар ярьсан бөгөөд тэрээр ''онгоцны буудал дээр аль болох энгийн, биед амар хувцаслахыг хүсдэг гэвч түүний фэнүүд түүнийг илүү загварлаг хувцаслаасай'' хэмээн зөвлөгөө өгсөн талаар тэрээр ярилцжээ.
Тэрээр фэнүүдтэйгээ онлайн сайтуудаар харилцдаг бөгөөд нэгэн удаа нэг эрэгтэй фэн нь түүнийг шоконд оруулсан талаар ярьжээ. Тэрээр: "Би фэнүүдтэйгээ юм бичиж байх үеээр нэгэн фэн маань намайг үнэхээр гайхашруулсан тэрээр "Эгчээ, өчигдөрийн таны онгоцны буудал дээр өмссөн байсан сүрлэн юм хэдэн төгрөгний үнэтэй байсан бэ?" хэмээн асуухад нь би үнэхээр гайхаж фэнүүддээ би та нарт энэ хүний жинхэнэ төрхийг л харуулдаг хэмээн хэлсэн. Гэхдээ тэр пост миний санааг үнэхээр их зовоосон" хэмээн ярьжээ.
Тэрээр үргэлжлүүлэн " Тэгээд би маргааш нь Японоос Солонгосруу буцахаасаа өмнө дэлгүүрээр хэссэн. Хэдэн фэнүүд маань намайг өмнө нь их айлгасан болохоор тэр удаад би үнэхээр өөртөө итгэлтэй алхсан" хэмээн ярьжээ."
Мөн энэ талаар өмнө нь SNSD хамтлагийн гишүүн Tiffany: "Би урд нь онгоцны буудал дээр хэрхэн хувцаслах тал дээр нээх анхаарал хандуулдаггүй бйасан. Аль болох биеэнд эвтэйхэн, амар хувцасладаг байсан. Гэхдээ нэг удаа миний онгоцны буудал дээрх зургууд гарч хүмүүсээс ихээхэн шүүмжлэсэн хандлага илэрсэнээс хойш би илүү их анхаарал хандуулдаг болсон. Юу вэ гэхээр нэг удаа би толгойноосо хөлөө хүртэл анхаарч анхаарч гарсан гэтэл тэр үеээр онгоцны буудал дээрх ямар зураг гараагүй байсан гэтэл хамгийн хачирхалтай нь би ямарч нүүрний будалт хийгээгүй, биеийн тамирын хувцас, углааш өмссөн үеээрх миний зургууд маш ихээр гарсан бйасан" хэмээн ярьж байсан билээ.
Тэгэхээр оддыг онгоцны буудал дээр сайн муу хувцасласан байна гэх зэрэг яриа оддыг үнэхээр их санааг нь зовоож, ядраадаг. Тэд бусад хүмүүсийн л адил онгоцонд суух гэж ирэхэдээ аль болох биед амар, чөлөөтэй хувцаслахыг хүсдэг нь мэдээж.