Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Мөрөөдлөөс ч илүү буюу Dream high жинхэнэ төгсгөл
  • Мөрөөдлөөс ч илүү буюу Dream high жинхэнэ төгсгөл 0 CommentsÄîáàâèë Guest  9.29 PM (2013-01-07)


    Samdong Америк яваад 8 жил болсон байв.

    Хэми 100 дахь концертоо дууссаны дараа үдэшлэгийн танхим руу орж ирэв. Түүний бүх найз, хамт олон нь түүнийг бүрхэн тасралтгүй алга ташиж баяр хүргэж байв. Тэднээс гоц ялгарах нь хуучин Мөрөөдлөөс ч илүү хэмээн нэрлэгддэг байсан хамтлаг Кирин сургуулийнх нь дотны найзууд нүдэнд нь хамгийн түрүүнд тусав. Хэми инээмсэглэв. Бэк Хи хамгийн түрүүнд Хэмиг тэврэв.

    Бэк Хи:”Чи өнөөдөр гайхалтай байлаа”

    Хэ Ми: "Мэдээж ш дээ. Би чинь Ко Хэ Ми.”

    Энэ олон жилийн дараа ч гэсэн огтхон ч өөрчлөгдөөгүй байх шив.”(бувтнан хэлэв)

    Хэ Ми: "(инээв)энэ бол миний сэтгэл татам байдал ш дээ. Хэхэ. Та нар бүгдээрээ ирсэн юм уу? Та нарыгаа үнэхээр их санасан.” нулимс нь цийлэгнэв.

    Кан багш:”Хөөх. Робот Хэми биднийг санаснаас болоод нулимс дуслуулж  байна гэнэ үү? гэж хэлэхэд бүгд инээв.

    Хэми: Яа та нээрээ. Инээдтэй биш байна багшаа.

    Кан багш: "Энэ хүүхдийг дээ….100 дахь концертонд чинь баяр хүргье ХэМи”  хэлээд баглаа цэцэг өгөв

    Хэми: Ши багш хаана байгаа юм бэ?Oops….хатагтай канг гэх гээл цэцэгээ авав

    "Мин-ийг харж байгаа. Манай кюнжин.  их завгүй байгаа. Чамаар маш их бахархаж байгааг хэлээрэй гэсэн. Би ч гэсэн маш их бахархаж байна. Чи их зам тууллаа. Бүгд чиний хичээл зүтгэлийн ач.” Канг багш инээмсэглэн хэлэв.

    Ян багш: "Наад цэцэг чинь бас надаас шүү Хэми”

    Кан багш: "Яахаараа.Үгүй шүү. Наад цэцэгнүүд чинь кюнжин бид 2 оос өгч байгаа юм. Би чамайг өөрөө цэцэг ав гэж хэлээ биздээ.”  хэлэв.

    Ян багш: "Энийг дээ” дотроо бувтнангаа Кан багшруу хальт харав.

    Ян багш: "Баяр хүргье Хэми. 100 дахь концерт чинь гэдэгт итгэж чадахгүй нь ээ. Робот ХэМи Кирин сургуульд анх орж ирсэн нь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Түүнээс хойш ямар их том болсноо хараач.”

    "Хэ Ми баяр хүргье”. Пилсүк, Жэсон 2 бие биенийхээ нуруугаараа тэврэлдчихсэн зогсож байв.

    Хэми:”Та 2 одоо болтол хамт байгааг харахад сайхан байна шүү. Яагаад одоо болтол гэрлэхгүй байгаа юм бэ?”

    Жэсон: "Пилсүкээс асуу” дурамжхан хэлэв. "Би бараг 100-н удаа асуусан байхаа, гэхдээ үргэлж л үгүй гэж хэлдэг” Хэми хөмсгөө өргөв.

    "Хэми чи надад нэг юм хэлээд өгөөч”. Пилсүк хэмигийн дэргэд очоод толгойгоо нийлүүлэн. "Би дуулж хүмүүсийн анхаарлын түвд байхаа болиод цэцэрлэгийн багш болсон. Хэрвээ бид гэрлэвэл……Хүмүүсийг дахиад миний гадаад төрхийг шүүмжлэхийг сонсохоос үнэхээр их залхаж байна. Чи юу гэж бодож байна даа?”

    "Би ийм байгаад чинь ч гэсэн хайртай” Жэсон хайрын харцаар Пилсүкрүү харав. Пилсүк инээмсэглэв.

    "Зүгээр л нууцаар гэрэлцгээ. Хэн ч мэдэхгүй ш дээ”  Бэк Хи хэлэв.

    Жэсон: Ийм гайхамшигтай эмэгтэйтэй гэрлэж байж яагаад нуух ёстой гэж?

    Пилсүк Хэмирүү ямар нэг юм хэлээч гэсэн янзтай харав. Хэми яг үг хэлэх гэж байтал. "Эгч ээ. Намайг хэнийг авчирсаныг хараач” гэж Хэ Сон инээмсэглэн Жин Гүкийн гараас барьчихсан хүрч ирэв.

    "Баяр хүргье.” Жин Гүк, Хэмид баглаа цэцэг өгөнгөө инээмсэглэв. Би амжиж ирнэ гэж хэлээ биздээ?

    Хэми: "Чамайг амжихгүй гэж хэлээгүй. Зүгээр л хэт их шахуу цагийн хуваарьтайг чинь мэдэх болохоор ирэх гэж яарсны хэрэггүй л гэж хэлсэн. Наашаа ирэх гэж өнөөдөрийнхөө үйл ажиллагаануудыг цуцалчихсан уу?”Жин Гүк  инээмсэглэв.

    Кан багш чанга алга ташихад бүгд түүнрүү харав. "Хамтдаа явж юм идэцгээе. Хамгийн сүүлд хамтдаа хоол идэснээс хойш олон жил өнгөрсөн байна.” Бүгд зөвшөөрөв.

    Бэк Хи: "Хэми би наад цэцэгнүүдыг чинь барьчихъя.” . Хэми инээмсэглэн гартаа байгаа бүх цэцэгнүүдээ Бэк Хид өгөнгөө:

    "Баярлаа Хэмигийн сүүдэр ээ” инээмсэглэн хэлэв. Бэк Хи ч бас шоолонгуй инээв. Хэ Сон жаргалтай нь аргагүй Жин Гүкийг сугадаад машинд суухаар явав. Хэми хувцсаа солихоор амралтынхаа өрөө рүүгээ явав,

    Хэми өлгүүрээс өөрийнхөө пальтог аваад гарах гэж байснаа гарахаасаа өмнө  толиндоо өөрийгөө харахаар явав. Гэвч өөрийгөө харахын оронд толин дээр наасан зурагруу ширтэв……Нэг л хүн түүний 100 дахь концертонд ирсэнгүй…… ирээгүй хүний царайг ширтэнгээ "Хэрвээ тэр л бидэндтэй хамт байсан бол…………”.

    "Эгч ээ Хурдлаачээ” Хэ Сон Хэмиг дуудав.

    Хэми пальтооноо өмсөөд зурагаа кирмандаа хийгээд үүдээр гарах гэтэл таньдаг царай байв.

    Хэми: "Менежер Чой. Би найзуудтайгаа гарж хоолонд орлоо. Болно биздээ” Менежер нь царайндаа үл ялиг инээмсэглэл тодруулаад.

    Менежер Чой: "Мэдээж ш дээ. Хэми. Фэнүүдий чинь өгсөн энэ бүх бэлгийг өрөөнд чинь түр тавьчих уу?. Хэми толгойгоо дохиод өөрөө бэлгэнүүдээ ширээн дэр тавив. Бөөн бэлгиг хараад Хэмигийн сэтгэл хөдлөв. Гэхдээ нэг зүйл түүний анхаарлыг татав.

    Маш том баглаа цэцэг ширээнийх нь хажууд байв. Дэндүү гоё баглаа байсан болохоор сонирхон харж байснаа туузан дээр нь бичсэн үгийг уншив.

    "Чиний зүрх сэтгэл дэх цорын ганц хүн чинь би байж болохгүй гэж үү?”

    Хэми эдгээр үгнүүдийг дахин дахин унших тусам зүрх нь хурдан цохилж, догдолж байгаагаа мэдэрч байв. Эдгээр үгнүүд түүнд донто байсан ч хаана хэзээ сонссоноо санахгүй байв.  Эрэгтэй фэнээс нь ирсэн бэлэг яавч биш. Хэннэгэн нууцхан хайр сэтгэлээ илчилж байгаа юм болов уу? гэж бодсон ч….Гэхдээ энэ бол өөр….Яагаад ч юм олон жилийн өмнө сонсож байсан шиг,,,,

    Хэми баглаан дээр өөр юм байна уу гэж хайж эхлэв. Гэтэл туузны доохон талд нь K гэсэн зүүлт байв. K зүүлтыг хараад өнгөрсөн дурсамжууд нь толгойд нь орж ирэв. Тиймээ….хэми энэ үгийг мэднэ….7 жилийн өмнө Самдун энийг дуулж байсан.

    Хэми K зүүлтййг аваад өрөөнөөсөө аль хурданаараа гарч гүйв.

    "Хөөе Хэми Чи хаачих гэж байгаа юм бэ?”Бэк Хи орилов.

    "Та нар түрүүлээд явж бай. Би араас чинь очъё” эргэж ч харалгүй хэлээд хариу сонсолгүй яаран гүйв.

    Үнэндээ Хэми хаашаа ингэтлээ гүйж байгаагаа мэдэхгүй байлаа. Гэвч зөн совин нь түүнийг гүй гэж хэлж байлаа. Яагаад гэвэл түүний зүрх ганцхан зүйлд л догдолж байв. Самдун энд байна….тэр буцаад ирчихэж. Хэми тэр нэг газар луу тэгтлээ яарч байгаа хөлөндөө л найдаж байв.. Тэр эрхий хуруугаараа K хүзүүний зүүлтээ үрэнгээ хэд хэдэн асуултууд толгойд нь орж ирэв. Самдун үнэхээр ирсэн гэж үү? Эсвэл Америкаас цэцэгийн баглаа илгээсэн юм болов уу? Эсвэл тэр энийг илгээгээгүй байх би зүгээр л түүнийг хэтэрхий их санасандаал,,,,,,,,үгүй ээ энэ Самдун байх ёстой….гэж дотроо хэлэнгээ зүүлтээ чанга атгав.

    Гэхдээ Самдун…..Грэми шагнал гардуулах ёслол дээр байсан шдээ?  Хэми өөрийнхөө концертийг эхэлхээс 2 цагын өмнө телевизээр үзсэн байлаа.  Түүнийг ингэтлээ гүйх болсон шалтгаан нь гэнэт нурах шиг болж, аажмаар гүйхээ болж зогсов. Тэр энд ирэх боломжгүй…..ямар ч утгагүй юм….тэр энд яаж

    ХэМи хүзүүний зүүлтыг ширтэн зогсов. Хэми"тэр энд ирэх ямар ч шалтгаан байхгүй шдээ” Хэми толгойгоо өргөн хаана зогссоноо хараад гайхав.  Кирин урлагын сургуулийнхаа урд өргөн том талбайд ганцаараа зогсож байв.  Хэтэрхий орой болчихож……энд хэн ч байхгүй. Явах гээд эргэх гэтэл нэг ангийн өрөөний гэрэл асчихав. Гайхан ямар анги болохыг хартал. Тэдний тоо томшгүй олон удаа байсан бэлтгэлийн өрөөны  гэрэл асчихсан байв. Хэмид бяцхан найдварын оч гэнэт төрөв. Энэ арай…

    Хэми сургуулийнхаа үүдэн дээр ирээд гүн амьсгаа аван дотогшоо орон, ганцаараа гэрэлтэй байгаа удаан ирээгүй нэг л дотно  ангируу ойртох тусам зүрх нь улам хүчтэй цохилон. Хэми ойртох тусам алхам нь улам удаан болж яг үүдэн дээр нь ирээд гацчихав. Зүрх нь цээжиндээ багтаж ядаж байсан ч ангируу ортол……хэн ч байсангүй.  Итгэлтэй байхын тулд  өрөөг сайтар харсан ч ганцаархнаа байв.  Хэми чанга санаа алдаад төгөлдөр хуурлуу чиглэн алхав. Ууртайгаар төгөлдөр хуурны сандал дээр суув. Хэтэрхий их гүйгээд дээрээс нь өсгийтэй гуталтай байсан болохоор хөл нь шалбарчихсан байв. Тухгүй суудлаа янзалж байтал шар өнгийн юм анхаарлыг нь татав.  Түүний нүд шар цаасан дээр тусан дээр нь бичсэн зүйлийг уншвал.

    "Чи надад дахиад санаа зовохгүй биздээ?”

    Хэми шар цаасыг хурдхан шиг шүүрж аваад дахин дахин уншив. Одоо эргэлзэх зүйл байхгүй боллоо….Самдун яах аргагүй энд байна. Хэми түргэн босоод эргэн тойрноо дахин харав. Гэхдээ л тэр энэ өрөөнд түүнтэй хамт байсангүй. Хэми түүний хамгийн дуртай байсан ангируу явав. Хэдийгээр тэр ангируу очихоод хэдхэн минут ч гэсэн гэмтсэн хөлнөөсөө болоод, тэрнээс гадна сургууль бүхэлдээ харанхуй аймар байсан болохоор удаан алхав. Шатаар доошоо бууж яваад гүйцэт арилгаагүй ханан дээр зургыг харав. Хэми өөрийг нь сахиусан тэнгэр болгон зурсан зурагаа хараад өнгөрсөн дурсамж нь санагдан инээмсэглэв.

    Хэми түр ангируу ойртох тусам зүрх нь улам хүчтэй цохилов. Ангийн гэрэл бас асаалттай хаалга нь онгорхой байв.

    Удаан алхаад ангийн үүдэн дээр ирээд дахиад л гүн амьсгаа аван ангийн үүдээр шагайтал……бас л хэн ч байсангүй. Дахиад л сэтгэлээр унав. Хэмиг  түр ангид сурж байхад ямар байсан яг тэр хэвээр нь  хүн янзалчихсан юм шиг  байгааг ажииглав: Багшийн ширээний эсрэг гуравхан  ширээг тавьсан байв. Хэми өөрийнхөө суудаг байсан голын ширээ рүү хартал дээр нь нэг цом байгааг харав. Хурдан очиж цомыг аваад суудалдаа суутал дахиад шар цаас байхыг харав. Хурдхан аваад уншав.

    "Би чамд ямар лаг болохоо харуулсан. Тийм үү? Тэгэхээр чи одоо надад татагдаж дурласан уу?”

    Хэми инээмсэглэв. Түүний нүднээс нулимс удаанаар урсан гарж нулимс нь шар цаасан дээр дуслав. Хэми цомыг гараараа элэн цомон дээрх бичгийг уншив "2018 оны Грэмийн шагналт K” Хэми чимээгүйхэн инээсэн ч гэсэн нулимс хацрыг нь даган урсаж байв.

    "There’s a song that’s inside of my soul…” Самдуны дуулах нь хаалганы цаанаас цуурайтан сонсогдов. Хэми хаалга руу эргэн харав.  Самдуны дууг сонсоод зүрх нь хүчтэй цохилов

    "It’s the one that I’ve tried to write over and over again.” Түүний хоолой улам чангарч ойртох тусам Хэмигийн зүрх улам хурдан цохилов.

    "I’m awake in the infinite cold, but you sing to me over and over and over again.”

    Хэми цомыг ширээн дээр тавиад түүнийг гарж ирэхийг хүлээн догдлон зогсов. Удаан хүлээсэн мөч ирлээ…эцэст нь тэр ирлээ. Самдун үүдэнд инээмсэглэн гарч ирэв. Хэдийгээр 7 жил өнгөрсөн ч гэсэн Самдун ямар байсан яг тэр хэвээр Хэмигийн авж өгсөн хар пальтотойгоо гараа кирмандаа хийчихсэн зогсож байв. Хэми юунаас ч илүү гүйж очоод тэвэрхийг хүсэж байсан ч гэсэн. Өөрийгөө хянан…..сэтгэл хөдлөлөө үзүүлэхгүйг хичээв.

    Хэми бодлоо жоохон цэгцлээд "Чи энд юу хийж байгаа юм бэ?”

    Самдун нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулангаа "Хммм….бид 8 жилийн турш бие биенийг ганц удаа ч хараагүй байхад чи ингэж байгаа юм уу? Арай хэтэрхий юм биш үү?” гэж хэлэн дахин Хэмирүү инээмсэглэв.

    Хэми хурдан харцаа бууруулаад "Чи намайг энд ирнэ гэж яаж мэдсэн юм бэ?”

    Самдун инээд алдан..”Би чамд хэлсэн биздээ….Чамайг өөрөөсөө ч илүү мэднэ гэж” Хэми Самдуныг дахиж инээмсэглэхээс өмнө дахиад харцаа бууруулав. Самдун Хэмирүү алхан ганцхан алхамын зайтай зогсов. Самдуныг ярьж эхлэх хүртэл тэд бие биенийхээ нүдрүү ширтэн хэдэн секунд зогсов.

    "Чи харсан биздээ?” Хэмигийн ширээн дээр байгаа цом руу толгойгоороо дохив. Би шилдэг нь болсон. Тиймүү? Өмнөхөөсөө ч илүү өндөрлөгт хүрсэн. Тийм биздээ? Тэгээд чи юу гэж бодож байна? хэмирүү инээмсэглэв.

    "Чи Америкад байх ёстой биздээ? Би түрүүхэн зурагтаар нэвтүүлж байхыг харсан ш дээ” Хэми дахиад л Самдуны харцнаас дальдчив.

    "Нэвтрүүлэг нь нэг өдрийн дараа цацагдаж байгаа. Өчигдөр орой шагналаа авчихсан….тэгээд шууд л наашаагаа ирлээ”

    "Тэгээд..цагийн хуваарьт чинь өөр зүйл…өөр хийх зүйл байхгүй юм уу? Чи чинь алдарт дуучин K биздээ” Хэми Самдунруу харалгүй хоосон газар ширтэв. Самдун инээмсэглэн”Нөгөө л робот хэми хэвээрээ байх шив” гэж бодов.

    "Айш….энэ охин нээрээ….”гэж амьсгаагаа барингаа бувтав. Толгойгоо тонгойлгоод хэмигийн нүдрүү харахыг хичээнэ. "Чи яагаад сэдэвээ өөрчлөх  гээд байгаа юм бэ?” Миний асуусан асуултанд яагаад хариулахгүй байгаа юм бэ? инээмсэглэн нүдэндээ оч гялалзуулан хэлэв.

    Хэми түүнрүү дээш хараад” Юу”

    Самдун чимээгүйхэн инээмсэглээд Хэмиг 2 гараараа чанга тэврэв. Гэнэтийн энэ тэврэлтийг Хэми эсэргүүцэх гэсэн боловч хэтэрхий хурдан тэвэрчихсэн болохоор чадсангүй.

    "Мартдаа. Зөрүүд занг чинь мэддэг болохоор. Чи үгүй л гэнэ байх. Гэхдээ зүгээр дээ. Би чиний хариултыг аль хэдийн мэдсэн.  Бүр явахаасаа өмнө мэдсэн” гэж хэлэнгээ Самдун улам чанга тэврэв.

    Хэми цээжинд нь толгойгоо наан түүний хэлсэн дотно үгэнд инээмсэглэв. Хэми Самдуны бүсэлхийгээр нь тэврээд нүдээ анин үнэхээр жаргалтай байв. "Тэр энд байна….Үнэхээр энд байна. "Хэми сая л нэг юм жинхэнээс Самдун мөн гэдэгт итгээд түүнийг ямар их санаснаа мэдрэв. Самдун явахаасаа өмнө "Миний хөгжим бол чи” гэж хэлж байсан.  Самдуныг явсаны дараа л…самдун ч бас Хэмигийн хөгжим байсныг ухаарсан. Гэхдээ түүнийг эргээд ирээч гэж хэлж зүрхлэхгүй байсан. Учир нь түүний мөрөөдөл бол тайзан дээр гарах байсан. Хэми Самдуныг мөрөөдлөө биелүүлэхэд нь саад болж зүрхлээгүй учраас л түүнийг явуулсан.

    Самдун: Чамайг үнэхээр их санасан шүү.

    Хэми: "Би ч гэсэн” эцэст нь үнэнээ хэлэв

    Тэд тэврэлдээд нэлээн удсан гэж бодсон ч яг үнэндээ 2 хон минут болов. Самдун Хэмигийн нүдийг ширтэнгээ хацрыг нь илэв.  Хэми ширтэхийг хичээсэн ч өөрийн мэдэлгүй дальдчив. Учир нь Самдуны харц дэндүү гүн байлаа.

    Самдун: "Гэхдээ….Надад нэг зүйл их сонирхолтой байна? "инээмсэглэн хэлэв. Хэми хөмсгөө өргөв.

    "Чи одоо болтол миний зургыг түрүүвчиндээ авч явдаг уу?” зүггүй харцаар харангаа хэлэв.

    Хэми гайхсан янзтай Самдунруу хараад :”Хөөе Чи миний түрүүвчийг нээж үзээгүй гэсэн биздээ. Худалч”

    Хэми уурлан Самдуны цээжийг аяархан цохин загнив. Гэсэн ч Хэми нэг гараа бүсэлхийнээс нь аваагүй тэвээрсээр л байв. Самдун Хэмиг улам чанга тэврэн. "Би ч гэсэн чинийхийг түрүүвчиндээ хийчихсэн” гэж хэлээд уруул дээр нь үнсэв.

    -                                                   -                                             -                                        -                                                   -

    Самдун: Нээрээ чамд хэлэх зүйл байна? Хэми хөмсгөө өргөв.

    Самдун: Маргааш 2 лаа Шинэ Зеланд руу явна шүү.

    Хэми: Юу?

    Самдун: "Чи BeanPole брэндийн модел болсон биздээ. Би менежертээ хэлээд чамтай хамт модел болохоор болсон.  Тэнд 7 хоног сурталчилгаанд оролцонгоо хамтдаа амръя.”

    Хэми гайхсан харцаар харснаа инээмсэглэн толгойгоо дохин дахин тэврэв. "Би чамайг үнэхээр их санасан шүү. Самдун-аа хайртай шүү”

    Самдун:”Би ч гэсэн өөрөөсөө ч илүү хайртай”

    Мөрөөдлөөс илүү багынхан маань ийнхүү 8 жилийн дараа дахин нэгдэв.



    Самдун, Хэ Ми 2 маань Шинэ Зеландад

    Мэдээж удалгүй Хэ Ми, Самдун 2 дуулиан шуугиантай нүсэр хурим хийсэн. Харин Жэсон, Самдуныг түрүүлээд гэрэлчихсэн гээд нэлээн дурамжхан байсан.

    Ингэж төгссөн бол ямар вэ?


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-01-07) Ïðîñìîòðîâ: 1296 | Ðåéòèíã: 3.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû