Сүүлийн 2-3 жилд к-попийн тайзан дээр гарч ирж буй хамтлаг дуучид борооны дараах мөөг шиг олон болсоныг хэн хүнгүй мэдэх билээ. Тэдний дунд үнэхээр уран бүтээлчид аль эсвэл зүгээр рекламны дүр төрх болсон хүмүүс хэн нь вэ гэдгийг ч ялгахад хэцүү болсон.
Хэдий тийм боловч к-поп урсгал сүүлийн эдгээр 2-3 жилд дэлхийн хэмжээнд хүчтэй мэдрэгдэж байгаа мэт. 2009онд Wonder Girl’s "Nobody” синглээр Billboardд 76д анх бичигдэж байсан бол , 2010онд Rain MTV Movie Award.аас "Baddass Award”, 2011онд Big Bang MTV European Music Award.аас "Best Worldwide Act”, 2012онд Psy "Gangnam Style” гээд к-попийн нөлөөлөл энд тэндгүй.
Тэдний араас мөшгиж яваа бас нэг
жишээ бол Block B хамтлаг юм. 2012 оны 10сард гаргасан Block B-ийн анхны
бүрэн хэмжээний "BlockBuster” цомог нь Billboard’s World Chartд 10т
бичэгдэж байсан.
Тэд анх 2011 онд дэбүт хийсэн бөгөөд хамтлаг нь дуулдаг, бүжиглэдэг, ая үгээ зохиодог гээд авяаслаг залуучуудаас бүрдсэн юм. Дэвүт хийсэн цагаасаа олны анхаарлын төвд байж өсөх ирээдүйтэй хамтлаг болохоо харуулж байсан хэдий ч 2012 оны 2сард тэдний Тайландад өгсөн ярилцлага тэднийг дараагийн 8сард зурагтын дэлгэцээр гарахад нь саад болжээ.
Тэд тэр үед Тайландад болоод байсан байгалийн гамшигийн талаар тоглоом шоглоом хийсэн агуулгатай ярилцлага өгсөн нь тайландад байдаг к-попийн олон мянган шүтэн бишрэгчдийн урмыг хугалаад зогсохгүй энэ явдал нь Anti-Hallyu Wave(Cолонгосын Давалгааны Эсрэг) хөдөлгөөнийг эрчимжүүлсэн юм . 2pm хамтлагийн тайланд гишүүн Nichkhun мөн л зэмлэлийн үгээ илгээгээд амжсан бөгөөд болсон хэрэг явдалд гэмшиж хамтлагийн ахлагч Zico үсээ хусаж байсан юм.
Хамтлаг
саяханаас телевизийн нэвтрүүлэгт оролцож эхэлсэн бөгөөд үүнд Zico
хэлэхдээ "Хэдий энэ бүгд шалтаг ч гэлээ бид тэр ярилцлагагыг өгөхийн
өмнөх өдөр албумын бэлтгэл гээд бүгд нойргүй хоносон, тэрнээс болоод
бие ба сэтгэл санааны хувьд ч ядаргаанд орсон байсан. Бид Тайландад
байхдаа энэ талаар мэдээгүй харин солонгосд ирэх үед асуудал үнэхээр
хүндэрснийг мэдсэн. Бид үнэхээр тэнэг байсан, бүгд бидний буруу” гэлээ.
Тэрээр нэмж хэлэхдээ "Бид энэ хугацаанд их олон зүйлийг бодож
өөрсдийгөө өөрчлөхийг хичээсэн. Мөн шинэ цомогтоо ч их анхаарал
хандуулсан. Цомгийн нэрийн дууг ч мөн би өөрөө зохиож найруулсан бөгөөд
та бүхнийг шинээр мэндэлсэн Block B-ийг дэмжинэ гэж найдаж байна” гэжээ.
Бидэнд ч энэ явдалаас суралцах зүйл их бий.