Амьдралынхаа хамгийн чухал салаа зам дээр ирээд байгаа JYJ-ын Ким Жэжүн эхэндээ их зүйл яриагүй ч хэсэг хугацааны дараа тайван инээмсэглэж эхэлсэн юм. Бид түүнээс, ‘Та амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?’ гэж асуухад л амаа нээж эхэллээ. Түүний хариулт нь товч бас тодорхой байсан. "Эрх чөлөөтэй байх ямар сайхныг одоо л мэдэрч байна.” Гэвч тэнцвэрээ олох гэж түүнд жил шаардлагатай болсон ч одоо эргэн тойрон нь гэнэт өөрчлөгдсөн ч хөдлөшгүй тогтвортой нэгэн болжээ. Учир нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч бяцхан зүйлүүдэд ч хөгжилдөж чаддаг болсон болохоор.
"Өнгөрснөө ярих надад эвгүй биш байна. Ингээд л би Twitter профайл дээрээ ‘JYJ from 東方神起’ гэж бичсэн бас утасны маань нүүрэн дээр TVXQ-ын зураг байдаг.”
Ким Жэжүн нэг зүйлд бат итгэлтэй байна "Бид хэзээ нэгэн өдөр бүгд хамтдаа байна.” Тодорхойгүй байгаа ирээдүйн хувьд тэр "Цаг хугацаа бүхнийг эдгээнэ” гэж итгэдэг. Жилийн өмнө нэгхэн өдөр авах ёстой амьдралдаа үнэхээр гайхширсан аж. Амьдралынхаа өдөр болгоныг хөгжилдөж хүссэн зүйлээ хийж чадна гэдэгт чадахгүй байжээ. JYJ-ын Дэлхийн аялан тоглолтын найруулагчаар ажиллаад гайхалтай амжилтыг мэдэрч одоо шинэ мөрөөдөлтэй болжээ.
"Би драманд эсвэл мюзиклд оролцмоор байна.” Түүний шинэ мөрөөдөл нь жүжиглэх бөгөөд фэнүүд энэ талаар сонсох гэж зовж байна. C-JeS Энтертайнмэнт удаан хугацааны турш бэлдэж байгаа төсөл нь Жэжүний Солонгос Драман дахь дэбют ажээ. <Goddess of War:Athena> <HanBanDo> зэрэг драмануудын жүжигчдийн дунд маш олон дурьдагдаж байсан.
"Манай менежмэнт компани надад хэд хэдэн том төсөл санал болгосон. Тэд бичиг баримтыг нь миний урд тавиад ‘Ким жэжүн, зөвхөн чамд л зориулж үүнийг бэлдлээ’ гэдэг. Зарим нь үнэхээр сайн зарим нь хэтэрхий хүнд. Алхам алхмаар мөрөөдөлдөө ойртох тусам шунал хүсэл минь өсөж байна. Миний бэлдэж байсан бүх зүйлс хэзээ нэг өдөр амьдралд дүрээ олно гэдэгт итгэж байгаа.”
Жэжүний мөрөөдөл бараг л биелчихсэн. Тэр Ueno Juri, Eita зэрэг Япон жүжигчидтэй <Sunao Ni Narenakute> драман дээр гараад амжсан. Солонгос драманд дэбютээ хийхээр үлдсэн нь биелэх болно.
"Тун удахгүй Солонгос драманд гарахаар төлөвлөөд байгаа, гэхдээ илүү их зүйл хэрэгтэй юм шиг санагдах болсон. Гэхдээ би хэт яарахгүй ээ. Орж ирэх яг зөв мөчөө хүлээж байна.”
Тэр ойрын үед юманд яарахгүй байхыг хичээж байгаа. Түүнд санал болгосон драманууд бүгд өргөн хүрээтэй том төсөл байсан ч хэмжээ нь хамаарахгүйгээр зүгээр л өөрт нь таарсан драманд жүжиглэхийг хүсч байгаа ажээ. Өргөн хэмжээний драманд гол дүрд тоглох нь тэдний урмыг хугалалгүй маш удаан хүлээж байсан фэнүүдэд нь хариу барихгүй гэдгийг сайн мэднэ. Жижиг дүр авсан ч гэсэн тэр дүрдээ сайн орж гайхалтай үр дүн үзүүлж чадна гэж итгэдэг. Тэр, "Маш олон урилга авсан учир одоохондоо шийдэгүй л байна” гэсэн юм.
Энэ ярилцлага болоод яг долоо хоногийн дараа Жэжүн Twitter аккоунт дээрээ нэг зураг тавьсан байв. Гишүүн Ким Жүнсү Пак Юүчонтой цуг тоглож муудалцаж байгаа юм шиг бие биенийгээ заандаж авсан зураг байлаа. Доор нь мөн ийм тайлбартай, "Би ямар жаргалтай гээч!” "Тэд хоорондоо маш сайн таардаг нь одоо асуудал болж байна!” Түүний твитийг хараад ярилцлаган дээр хэлсэн үг нь толгойнд орж ирсэн юм.
"Одоогийнх шигээ ингэж таатай инээж байсан үе байгаагүй гэж бодож байна. Жүнсү Юүчон хоёрыг харах бүртээ зөвхөн гурвуулхнаа гэж бодохоор зүрх минь дэлддэг. Бид хамтдаа байж чадах чинээгээрээ хичээж байна гэдэгт би их баярладаг. Фэнүүд эхлээд санаа нь зовж байсан ч үүнийг гадарлаж эхлэж байгаад баяртай байгаа. Тэднийг юунд санаа зовж байгааг мэдэж байгаа ч зүгээр л биднийг хараад сууж байгаасай гэж хүсэж байна. Бид их тэссэн. Би үргэлж цаг хугацааны хүчинд итгэсээр байсаар ч ирсэн байх ч болно."