Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Elle Girl-д Yoseob-ийн өгсөн нухацтай нэгэн ярилцлага
  • Elle Girl-д Yoseob-ийн өгсөн нухацтай нэгэн ярилцлага 0 CommentsÄîáàâèë Guest  12.48 PM (2013-04-09)

    eg204p2

    EG: Өчигдөрхөн л өөрийнхөө соло цомгийг цахим хэлбэрээр цацсан шүү дээ. Фенүүдийнхээ хэрхэн хүлээж авахыг харах гэж дууны чартууд руу байнга орж байна уу?

    Мэдээж шүү дээ (инээв). Цаг тутамд орж шалгаж байгаа гээч. Энэ үйл ажиллагаа маань B2ST-ийн үйл ажиллагааг өргөтгөж өгсөн бас нэгэн ажил болж байгаа гэдэг утгаараа би сайн байвал B2ST маань сайн байна гэсэн үг болохоор, эерэг утгаараа догдлохоос илүү санаа зовж, над дээр ирэх дарамт нь илүү их байгаа гэж хэлж болно. Гэхдээ нэг тайзан дээр гараад тоглолтоо эхлүүлчихвэл сайхан болчихно гэдэгт итгэлтэй байна.

    EG: Энэ цомогт өөрийн чинь санаа бодол хэр шингэсэн бэ?

    Би өөрийн дуулах дууныхаа төрлийг хэрхэн сонгох нь нилээд чухал зүйл гэж боддог. Эхэндээ компань маань миний хоолойн чадлыг харуулах хэрэгтэй гэдэг үүднээс уянгын дуу дуулуулах хүсэлтэй байсан л даа, гэхдээ би үнэндээ тайзны голд хөдөлгөөнгүй зогсоод дуулаад зогсож байх хүн биш. Тийм болохоор би сэтгэл хөдлөл, түүнийг илэрхийлсэн хэрнээ давхар үзүүлбэр, тавилттай байж чадах тийм зүйл хийх хэрэгтэй гэсэн байдлаар хандаж, этэгээд л Каффеин гарах болсон доо. Junhyung-тай ч байнга зөвлөлдөж байсан болохоор маш сайн дуу гарч чадсан гэж бодож байгаа шүү.

    Posted Image

     EG: Өөрийнхөө цомогт багтсан дуунуудаас дуулахад хамгийн хэцүү нь ч юм уу, ажиллахад хамгийн хэцүү байсан дуугаа сонговол?

    Ерөнхийдөө бүгд адилхан байсан ч аль нэгийг нь сонго гэх юм бол цомгийнхоо 4т багтсан ‘Still I’-ийг сонгоно. Би зөөлөн фальцет өнгө гаргахдаа муу л даа. B2ST-ийн дуунуудын хувьд би дуунууддаа тохируулаад илүү хурц, тод фальцет хоолойгоор дуулдаг юм. Энэ дуунд харин илүү нарийн фальцетоор дуулах шаардлагатай байсан болохоор жоохон хэцүү байсан.

    EG: B2ST-тэй хамт дуулж байхдаа өөрийнхөө хоолойн чадлыг хангалттай харуулж чаддаггүй гэж харамсаж байсан удаа байдаг уу, үнэнээсээ хэлвэл?

    Байхгүй ээ. Хангалттай харуулж чадсан гэж боддог шүү. Зүгээр л 6 хэсэгт хуваагдчихсан л хэрэг шүү дээ, тэгээд ч бидний явж буй хөгжмийн урсгал миний дуулахыг хүсдэг тэр урсгалаас тийм ч ялгагдаад, өөр байгаад байх юм байдаггүй л дээ. B2ST-ийн тухай хүмүүсийн хэлж байсан сэтгэгдэл, үгнүүдээс ‘Ямар ч цоорхой(дутагдал)-гүй хамтлаг’ гэсэн нь миний хамгийн дуртай нь. Ямар ч дутагдалгүй хамтлагтаа гол хоолой, гол дуучин хийж байгаадаа өөртөө бардам дуулж, тоглолтоо үзүүлдэг.

    Posted Image

    EG: Чи өөрийнхөө хоолойг юу гэж боддог вэ? Дуучин хүний хувьд хоолойны чинь сэтгэл татам байдал ч юмуу, чадалтай тал нь юу вэ?

    Олон өнгийн хоолой гаргаж чаддаг маань давуу тал юм болов уу? Миний хоолойн өнгө аймар өндөр биш хэрнээ бас тийм доогуур биш. Энгийн дундаж насны эрэгтэй хүний хоолойн өнгөөрөө би дуунд олон өнгө оруулж өгч чаддаг. Тэр нь миний өөртөө итгэлтэй зогсож чаддаг үүрэг роль юм даа.

    EG: Чамд чинийхээс илүү хоолоотой гэж атаархдаг дуучин байгаа юу?

    -Dongwoon(BEAST-ийн Son Dongwoon). Харамсалтай нь Dongwoon маань хараахан анхаарлын төвд орж чадаагүй байгаа. Түүний хоолой сайхан бас баялаг. Тэр бол үнэхээр сайн дуулж чаддаг нэгэн. Түүний дуулж байгааг сонсоод, надад байхгүй хоолойн өнгө түүнд байдаг болохоор ‘Надад ч бас энэ хоолойн өнгө байсан бол би бас доогуур өнгөөр дуулж чадах байсан даа’ гэж боддог юм.

    Posted Image

    EG: B2ST-д орсноор ямар нэг зуршил ч юмуу зан чанарт чинь өөрчлөлт орсон зүйл байдаг уу?

    Юуны өмнө, бүх зүйлд нухацтай ханддаг болсон. Бэлтгэгдэж байх үед бол юу л хийнэ бүгд миний хувийн амьдрал байсан шүү дээ. Тэгсэн хэрвээ одоо би тайзан дээр нэг л алдаа гаргавал, зөвхөн миний биш надаас гадна 5 хүнд нөлөөлөх болно. Бас нөгөө талаараа би сайн байж чадвал B2ST маань гэрэлтэж чадна. Тийм болохоор би хийж байгаа үйлдэл, хэлэх үг бүртээ нухацтай ханддаг болсон гэж хэлж болно.

    EG: Хоолой болон дуулалтан дээрээ ажиллахаас гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Спорт, тоглоом, гарч уух гээд өөрийнхөө насны бусад залуучуудтай адилхан уу?

    Харин л дээ, юуны өмнө би ууж үнэхээр чаддаггүй. Угаасаа ууж чаддаггүй гэхээсээ илүү уудаггүй гэх юм уу даа… Хмм… тоглоомын хувьд?Заримдаа найзуудтайгаа эсвэл бүжгийн багийхантайгаа уулзаж ярилцдаг … Нээх сүр бадраагаад л тоглож зугаацаад явдаггүй ээ. Нээх тийм зүйл байхгүй юм байна.

    EG: Бүх зүйлийг хаяаад зугаацмаар санагдах үе байдаггүй гэж үү?

    Мэдээж тийм үе байлгүй яахав. 3 жилийн мөнө дэбют хийснээс хойш тийм үе нээх байгаагүй ээ.
    BEAST-ийн гишүүд хамтдаа ууж суугаад, чөлөөт цагаараа гарцгаадаг тохиолдол бий.

    EG: Хүмүүс "Yang Yoseob нэг иймэрхүү хүн дээ” гэж хэлэхдээ юу гэж хэлээсэй гэж хүсдэг вэ?

    Ажилч хичээнгүй бас чин сэтгэлээсээ нэгэн. Үнэндээ би тийм ч их ажилч хичээнгүй, чин сэтгэлээсээ хүн биш ч гэсэн тийм болохыг хүсдэг гэх юм уу даа. Тийм болохоор хүмүүс тэр талыг минь олж хараасай гэж хүсдэг.

    Posted Image

    EG: Ирэх 2013онд юуг хийх бодолтой хүсэлтэй байна?

    2013 онд би Tokyo-ийн цэнгэлдэхийг дүүргэж дээрээс нь олон цомог гаргахыг хүсэж байна даа. Өнгөрсөн жил BEAST маань хангалттай олон цомог гаргаж чадаагүй гэж боддог. Түүндээ фенүүдээсээ уучлал гуймаар санагддаг юм. Дараа жил дор хаяж 2-3 цомог гаргана гэж найдаж байна.

    EG: Чи их ажилладаг. Дэндүү хатуу дэглэмтэй мэт амьдралаар амьдраад байна гэж боддоггүй юу?

    Аливаа зүйлийг сайн хийж чадаж байгаа үедээ хийх нь зүйтэй гэж би боддог. Одоо мөнгө их хийгээд дараа нь зугаацаж болно шүү дээ. Хаха

    EG: Одоо байгаагаасаа илүү мундаг дуучин болохыг хүсдэг чинь нэгэнт ойлгомжтой шүү дээ. Тэгвэл ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

    Эрэгтэй хүн ямар байхдаа догь, мундаг харагддаг вэ? Ажилдаа анхааран, ажиллаж байгаа хүн биш гэж үү? Ажилдаа ч сайн дээрээс нь өөрийгөө аваад явчих чадалтай нэгэн. Одоо байгаагаасаа нээх өрчлөгдөхийг хүсэхгүй байна.

    Credits: Elle Girl KOREA; poco123 @ B2STRISING (англи орчуулга)



    By
    : http://b2star.wordpress.com/

    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-04-09) Ïðîñìîòðîâ: 944 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû