Sohee-ийн хувийн амьдралын тухай
Уншигч та Sohee-г баян айлын эрх охин гэж бодож байсан уу? Тэгвэл үгүй юм. Sohee-г бага байхад нь түүний эцэг эх 2 салж тэр аав, эгч 2тойгоо үлджээ. Харин ээж нь өөр хүн даган орхин одсон юм. Тэдний гэр бүл багахан хэмжээний бизнес эрхэлдэг байсан ч эдийн засгийн өөрчлөлтөөс болж бизнес нь дампуурахад хүрэв. Энэ үе бол Sohee-ийн амьдралын хамгийн хүнд үе байлаа. Аав нь 2 охиноо хэнээс ч дутахгүй өсгөхийн тулд янз бүрийн л ажил хийж байлаа. Нэгэн нэвтрүүлгийн үеэр түүний аав Ahn Byung Guan гуай охиныхоо талаар ярихдаа: -"Sohee багаасаа л хэнтэй ч үг дуугардаггүй зожиг хүүхэд байсан. Миний бизнес дампуурч, 2 охиноо тэжээх маш их хүнд байсан. Гэвч миний охин хэзээ ч бусад хүүхдүүд шиг уйлж, амттан нэхэж зовоодоггүй байсан. Тэр үргэлж л –"Ааваа битгий бууж өгөөрэй, охин нь том болоод алдартай болоод таныхаа ачийг заавал хариулна аа битгий шантраарай” гэж хэлдэг байсан нь надад үнэхээр их урам өгч, намайг зоригжуулдаг байсан. Харин одоо бол Sohee урьдны жаахан охин биш болсон. Тэр биеэ даасан том охин болсон. Тиймээс би ч хөгширч байна тэрнийг дандаа дагаад яваад байж чадахгүй. Би охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд охиноо JYP энтертайнментэд оруулж өгсөн нь Sohee-ийн амьдралын маш том алхам болсон гэж бодож байна. Гэвч хэдий тэр алдартай болсон ч надад бол тэр од биш, харин аавынхаа хайртай бяцхан охин нь” хэмээн хэлжээ.Тэр гаднаас нь харахад эрх, их зантай охин шиг харагддаг ч тэрний хувийн амьдралыг мэдэхгүй хүн л тэгэж боддог байх. 2007 онд WG хамтлагаас Hyunah гарсны дараа Yoobin орж ирсэн билээ. Тэгэхэд Sohee Yoobinтэй нэг их юм дугардаггүй нь харваас мэдэгдэж байсан. Гэвч Sohee Yoobin-ий талаар сүүлд ярихдаа –"Анх би Hyunah-д илүү их дассан байсан бас бид 2ын нас чацуу, харин Yoobin unnie-ийн хувьд бид 2ын насны хооронд маш ялгаатай бас би сайн дасаагүй байсан учраас тэрэнтэй нэг их юм дуугардаггүй байсан ч хэсэг хугацааны дараа дасч эхэлсэн” гэжээ. Харин Yoobin түүний тухай ярихдаа –"Sohee бол сайн охин, намайг ханиад хүрэхэд тэр л хамгийн түрүүнд надад тусалдаг” хэмээсэн байна. Тэр 2 ямар ч үед жинхэнэ эгч дүүс шиг байж чаддаг. Мөн WG-ийн Thailand-д хийсэн тоглолтын үеэр 2PM хамтлагийн Nickhun WG-ийн талаар ярихдаа –"Би mandu(банш) Sohee-г онцолмоор байна(инээв) гэтэл хөтлөгч түүнээс –"Яагаад?” гэж асуухад тэрээр –"Учир нь Nobody tango version-ий сургуулилтын үеэр би Soheeтэй бүжиглэсэн. Тэр үеэс Sohee надад бүсад гишүүдээс илүү таалагддаг болсон(инээв). Хөтлөгч: -" Тэгвэл танд түүний утасны дугаар байгаа юу? Гэхэд –"Хараахан үгүй ээ” хэмээн хариулсан юм байна.
2009 онд Mnet Super 100 idols-ийг шалгаруулсан билээ. Тэгэхэд Sohee 2-рт орж байсан юм. Тэрний өмнө буюу 1-р байранд Big Bang-ийн G Dragon орж байсан билээ. Эрэгтэй хүний дараа эмэгтэй хүн орно гэдэг маш том амжилт юм.
Тайзны нэр:So hee Бүтэн нэр: Ahn So Hee/Ahn So-hui
Хоч: Mandu(банш)
Төрсөн он сар өдөр: 1992 оны 6 сарын 27
Цусны бүлэг:АВ
Бэлтгэгдсэн хугацаа: 2 жил
Сургууль: Chang Dam ахлах сургууль
Авьяас: Дуулах, жүжиглэх мөн хятад хэлтэй
Дуртай уран бүтээлчид: Beyonce, Alicia Keys, Rain, Im Jeong Hee
Дуртай өнгө: Ягаан
Орд: Мэлхий
Тоглосон кино: I like it hot(2007)
Нас: 20
Харьяалагддаг энтертайнмент: JYP
Дебютээ хийсэн он: 2007 онд WG Irony дуугаар