K-pop ганц Солонгос ч гэлтгүй дэлхий дахины сонсдог хөгжим болсон.Саяхан америкийн ТОП сэтгүүлүүдийн нэг болох Rolling Stone-өөс Америкийн зах зээлд хамгийн ихээр дэлгэрч,хүч түрэн орж ирэх магадлалтай болон хамгийн их нэр хүндийг олох 10 хамтлагийг тодруулсан байна.
Rolling Stone сэтгүүл дурьдахдаа:
"YouTube-ийн Korean pop music video листнээс америкаас хамгийн ихээр үзсэн бичлэг бол Girls’ Generation хамтлагийн "Gee,” бөгөөд тус бичлэгийг 100,000,000 сая гаруй хүн үзсэн. Энэ дууг ахиж сонсвол ямар дуу гэдгийг үнэхээр хэлэх боломжтой.Gee дууны бүжгийн дэглэлт үнэхээр чадварлаг болж чадсан ба сонсох тусам удам сонгомоор санагддаг өөртөө татахуйц өвөрмбц дуу юм.Тийм ч учраасаа Америкийн зах зээлд нилээн хүн түрэн орж ирж байр сууриа эзэлж чадсан. Мөн мэдээж алдарт Psy-ийн Gangnam Style одоогоор уг дууг Yputube сайтад 1 тербүм гаруй үзэгдээд байгаа юм.
Мөн саяхан K-Pop-ийнхан California-д хандивын тоглолт хийн Youtube дэлхийн өнцөг булан бүрт цацан хүргэсэн.
Өмнөх үеийн солонгосын алдартангууд болох BoA, Se7en-ийн Америк дэх дэбүт тийм ч амжилттай байж чадаагүй.Учир нь удирдаж авсан хөгжмийн байгууллагатай холбоотой байх.Тэр үед ч Америкт К-поп гэх урсгал дэлгэрээгүй байсан.
К-Поп хөгжим нэг ёсондоо өөртөө J-Pop болон реп,англи үг гэх мэт зүйлсийг агуулан гайхалтай нэгэн бүхэл багц дууг бий болгож чаддаг онцлогтой.
Америкийн зах зээлээс шалгаруулсан өсвөр үеийнхний хамгийн сонирхдог ТОП 40 зүйлст К-ПОП багтаж чадсан нь бахархууштай.Доор бид бүхэн Америкийн зах зээлд дэбүтээ хийн орж ирвэл хамгийн ихээр амжилтанд хүрч чадах 10 хамтлагийг нэрлэлээ.” гэсэн байна.
Rolling Stone-өөс гаргасан 10 хамтлагт: 2NE1, SNSD, Big Bang, Wonder Girls, After School, BEAST, Ailee, SISTAR, SHINee, болон miss A нар багтсан байна. Мөн үүн дээр Psy багтах нь гарцаагүй.