Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü 2PM xамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга
  • 2PM xамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга 2 CommentsÄîáàâèë Guest  0.22 AM (2013-02-03)

    Нэр ➟ 2PM

    Гишүүд (одоогийн) ➟ Junsu, Junho, Nichkhun, Taecyeon, Wooyoung, Chansung. 

    Дебют хийж эхэлсэн үе ➟ 2008 оны 9-р сарын 4

    Харъялагддаг энтертайнмэнт ➟ JYP entertainment 

    Албан ёсны вебсайт ➟ http://2pm.jype.com 

    Албан ёсны Япон вебсайтhttp://www.2pmjapan.com/

    Албан ёсны Fan Cafehttp://cafe.daum.net/2PM

    Албан ёсны Twitterhttp://twitter.com/follow_2PM

    Албан ёсны Facebookhttp://facebook.com/2pm.jype

    Албан ёсны YouTubehttp://www.youtube.com/user/2pm

    Албан ёсны Фен клуб ➟ HOTTEST

    Фен клубын уриа ➟ 7 үсэг(HOTTEST үгний үсгүүд) гишүүн бүрийн онцгой өөр зүйлийг илэрхийлнэ.   

    Фен клубын өнгө ➟ 2PM гэсэн бичигтэй металл саарал

    Дэбютээс өмнөх үе

    Азийн шилдэг продюсер Park Jin Young шинэ эрэгтэй хамтлаг гаргхыг хүсэж байлаа. Дебют хийхэс ч өмнө JYP entertainment-ийг шинэ шилдэг хамтлаг гаргана гэж шуугиж байв. Nichkhun-ээс бусад бүх гишүүд JYP entertainment-д орхын тулд шалгаруултанд оролцсон. Park Jaebum АНУ-д шалгаруултанд орлцсон бол бусад гишүүд ч бас энтертайнментийн ертөнцд өөрсдийн байр сууриа олж байлаа. Kim Junsu Өмнөд Солонгос улсад болж байсан олон тэмцээн уралдаанд ялж, Taeceyon,  Junho, Chansung нар 'Superstar Survival' тэмцэнд оролцсон харин Wooyoung Бусанд болсон JYP бүжгийн тэмцээнд 5000 оролцогчдоос тэргүүн байр эзэлсэн. 2PM болон 2AM хамтлагуудын хэрхэн бэлтгэл хийж байсан тухай гарсан 'Hot Blood' шоу Mnet сувгаар гарсан. 



    2008-2009 он. Анхны дэбют болон амжилтууд

    2008 оны 9-р сарын 4нд анх '10 Points Out Of 10 Points' синглээ гаргаж үүний 10-р сарын 17нд 'Hottest Time Of The Day' мини цомгонд багтсан 'Only You' дуугаа гаргасан. 4-р сарын 16нд 2дахь мини альбум '2:00PM Time For Change' цомог гарч 2009 оны 5-р сарын 9нд анхны шагналаа M!Countdown шоунаас 'Again & Again' дуугаар авсан. Үүний дараа 5-р сарын 10ны SBS TV-ийн Inkigayo шоунд ялав. Үүгээр зогсохгүй 7-р сарын 11нд 2PM 'I Hate U' дуугаа гаргаж M!Countdown-д 3 удаа ялж Music Bank-д нэг ялав. 

    2009 оны 9 сар.

    2009 оны 9-р сарын 4нд Jaebeom-ийн 2005 онд өөрийн Myspace дээр бичсэн коммент нетед цацагдав. Коммент дээр "Надад Солонгост их хэцүү байна. Би эндээс явмаар байна." гэж бисэн байв. Хэдийгээр Jaebeom уучлал гуйж "Тэр үед би гэрээсээ хол надад их хэцүү бас Солонгост хүрж ирээд Солонгос хэлийг ч сайн мэдэхгүй байсан" гэсэн ч зарим эсээргүүцэгч нар Jaebeom-ийг хамтлагаас гарах ёстой гэж үзэж байв. 9-р сарын 7нд Park Jin Young "Jaebeom хамтлагаас гарахгүй" гэж мэдэгдсэн ч Jaebeom өөрийн fancafe дээрээ амрахын тулд солонгосоос явж байгаа бөгөөд буцаж илүү сайн болоод ирнэ гэж бичэв. Үүнээс үүдэн JYP энтертайнмент 2PM хамтлагийг 6 гишүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэж зарлсан.

     

    2009 оны төгсгөл.

    2009 оны 10-р сарын 31нд 2PM хамтлагийнхан Jaebeom-гүйгээр 'Heart Beat' дуугаа гаргаж 11-р сарын 10нд '1:59PM' цомгоо гаргасан. Фенүүд нь энэ үед Jaebeom-ийг comeback-аа хийх байх гэж найдаж байсан ч ирээгүй. Гэхдээ хамтлагийнхан Jaebeom-ийг хамтлагийн гишүүн гэж үзэн орлогоо 7 тэнцүү хуваасан. "1:59РМ" цомог болон "Heart Beat" дуу чартуудын 1т явж байлаа. 2009 оны 12-р сарын 30нд KBS TV-ийн "Оны сүүлийн фестиваль" дээр 57060 хүний саналаар "Again & Again" дуу оны шилдэг дуугаар тодров.

    2010 он.

    2010 оны 2-р сарын 25нд JYP entertainment-аас Jaebeom-ийг хамтлагаас албан ёсоор гарсаныг мэдэгдсэн. Ийнхүү 2PM JYP entertainment нар хуралдаж 6 гишүүнтэй хэвээрээ үлдсэн боловч хамтлагийн ахлагч тавихгүй байхаар шийдэв. 2010 оны 4-р сард 3 дахь альбум 'Don't Stop Can't Stop'-ийг гаргасан. 6 дуунаас бүрдсэн энэ цомог 2РМ хамтлагийн илүү хатуу хүчтэй талыг харуулсан байсан. Энэ цомгонд багтсан 'Without U' мөн л чартуудыг тэргүүлж эхэлсэн. 7-р сарын 6нд АНУ-ын Калифорнийн Лос Анжелест болсон Annual Korea Times Music Festival-д дуулсан. 2010 оны 5-р сарын 24нд 2РМ 'What's your celebration?' дуугаа гаргасан бөгөөд энэ дуу нь K'Naan Wavin' Flag дуутай адил байсан. 

    Харин анхны тоглолтоо Бусан хотод 2010 оны 7-р сарын 31, 8-р сарын 1 болон 8-р сарын 7, 8-р сарын 8нд тус тус хийсэн. 2010 оны 10-р сарын 11нд 'Still 2:00PM' цомгоо гаргаж  уг цомогт багтсан 'I'll Be Back' дуу чартуудыг тэргүүлсэн. 'Still 2:00PM' сингль бүх л чартуудыг тэргүүлснээс гадна АНУ-д гаргаагүй мөртлөө Billboard чартын World Album Chart хэсэгийн 13-р байранд орсон юм. 

    2010 оны 12-р сар Япон дебют

    2010 оны 9-р сард 2РМ хамтлаг Азид өөрсдийн авъяас, дуу клип, тоглолт зэргээрээ алдаршиж Японд дебютэ хийхээр болов. Дөнгөж л солонгосын урлагийн ертөнцөд алдаршиж эхлэж байсан учраас Японы урлагийн ертөнцөд хөл тавих дургүй байв. Гэхдээ маш олон агентлагуудаас санал ирж эцэст нь Sony Music Japan-тай гэрээ байгуулсан. 2010 оны 12-р сарын 8нд Японы Ryokoku Hall-д тоглолтоо хийж маш том амжилт байгуулсан. Японы том агентлагтай гэрээ байгуулсан, мөн Ryokoku Hall-ын 10000 суудал дүүрсэн энэ бүхэн анх удаа Японд тоглолтоо хийж байгаа хамтлагт үнэхээр гайхамшиг байсан. Мөн Японд анх удаа тоглолт хийхдээ ийм амжилт үзүүлсэн солонгос хамтлаг байхгүй байсан юм. Өөрсдийн бүжиглэх авъяасаа харуулсан 'Don't Stop Can't Stop' 'Again & Again' дуунууд эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байлаа. Ийнхүү Японд маш амжилттай ажилсаны дараа бараг Азийн хүн бүхэн шилдэг хамтлаг гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм.

    2011 он. Япон дахь гараа.

    2011 оны 2-р сараас 3-р сарын хооронд Японд шинэ уран бүтээлүүдээ туурвиж эхлсэн. 2011 оны 2-р сарын 26нд хамтлагийнхан 'Mezamashi Super Live In Okinawa'-д оролцож, 3-р сарын 5нд '12th Tokyo Girls Collection'-д тус тус оролцов. Үүнээс гадна 3-р сарын 5нд 'All About 2PM' альбумаа гаргаж 3-р сарын 30нд '2Om First Concert in Seoul: Don't Stop Can't Stop' DVD-ээ гаргасан. '12th Tokyo Girls Collection'-д оролцох үедээ анхны ЯПон сингл 'Take Off'-оо гаргана гэж зарлан энэ синглийн 'Ao No Exoricist' дуу Японы чартуудыг тэргүүлсэн. 2011 оны 4-р сарын 13нд 2РМ-ийн Япон сингл 'Take Off' USEN's Weekly J-POP Chart-д 1т орж анх удаа Японд дебют хийсэн Солонгос хамтлаг 1т орсон юм. 2011 оны 6-р сарын 12нд Hands Up цомгоо гаргаж Солонгосын бүх л чартуудыг тэргүүлсэн. 

    Телевизийн шоу

    2008 оны 12-р сард 2РМ MBC-ийн 'Idol Show'-ний 3-р улиралын дугааруудад оролцсон. Мөн M.net суваг дээр эхэлсэн 'Wild Bunny' шоу 2009 оны 7-р сарын 21-ээс 9-р сарын 1 хүртэл 7 анги л цацагдсан. Jaebeom-ийн интернет дэхь асуудалаас болж энэ шоу дууссан юм. Мөн Taecyeon Wooyoung хоёр SBS TV-ийн Inkigayo шоуг хөтөлж байх үед Chansung Jaebeom хоёр 'Introducing Star Friends' шоунд зочиноор оролцож Jaebeom-ийг явсны дараа Nichkhun оролцсон юм. Wooyoung Nichhun 2 SBS TV-ийн 'Star King' шоуны тусгай зочид байсан бөгөөд хаяа 2РМ-ийхан бүгд оролцож байв. Taecyeon 2-р улирлын 'Family Outing' шоуны гишүүнээр орлцсон бол Wooyoung KBS-ийн 'Win Win'-ийг хөтөлж байв. 2010 оны 3-р сард Junho 'Dream Team'-д буцаж орсон (өмнө нь оролцож байсан боловч Jaebeom-ийн хэргээс болж гарсан) Харин Nichkhun MBC TV-ийн алдарт шоу 'We Got Married' оролцхоор болж f(x) Victoria-тай хос болсон. 2011 оны 7-р сарын 9нд SBS TV-ээр '2PM show' гарсан бөгөөд сүүлийн анги нь 9-р сарын 24нд гарсан. Хамтлагийнхан бүх л авъяс чадвар ухаанаа дайчлан үзэгчдийн хүртээл болгосон.


    Сонирхолтой баримтууд:

    • 2PM, 2AM хамтлагууд нь ONEDAY хэмээх 11 гишүүнтэй хамтлаг болон гарж ирэх байсан боловч JYP тэднийг 2 хуваан ийн нэрлэсэн аж. Хамтлагуудын нэр нь ч утгатай юм. 2AM хамтлаг нь баллад, уянгын чиглэлээр дуулдаг болохоор шөнийн намуун уур амьсгал авчирна хэмээн 2AM гэж нэрлэсэн байна. Харин 2PM гэдэг нь өдрийн 2 цаг буюу өдрийн хамгийн ХАЛУУХАН цаг юм. Дуулж, бүжиглэж, акробат хийхээс гадна хөгжилэй уур амьсгалыг байнга бүрдүүлж чаддаг нь 2PM хамтлагийн гол онцлог юм.
    • 2PM-ийхэн маань Wonder Girls, SG Wannabe хамтлагийхантай дотно байдаг
    • Jay – Gee, Diva, Nobody зэрэг эмэгтэй хамтлагуудын бүжгийг дуурайн бүжиглэх дуртай
    • Wooyong – Ssanti dancer гэдэг хочтой.. оролцсон нэвтрүүлгүүдийг нь үзвэл юу гэсэн үг болохыг ойлгох болно.
    • Jay, Khun, Taec 3 жолооны үнэмлэхтэй

    Гишүүдийн танилцуулга:

    • Нэр: Nickhun
    • Жинхэнэ нэр: Nichkhun Buck Horvejkul (닉쿤)
    • Төрсөн он,сар,өдөр: 1988 оны 6-р сарын 24
    • Төрсөн газар: Rancho Cucamonga, California (тэрээр Тайланд, Хятадын эрлийз ба энэ хамтлагт орохын тулд Солонгос хэл сурсан, гэхдээ одоохондоо тийм ч сайн ярьдаггүй)
    • Өндөр: 180 см
    • Жин: 64 кг
    • Цусны бүлэг: 0
    • Гэр бүл: аав, ээж, 1 ах, 2 эмэгтэй дүү
    • Шашин: Будда
    • Хэл: Англи, Тайланд, солонгос, япон, хятад
    • Хобби: төгөлдөр хуур тоглох, дасгал хийх, хөгжим сонсох, кино үзэх, зураг авах
    • Дуртай хоол: бүх хоол
    • Боловсрол: Los Osos high school
    • Position: вокалист, бүжигчин
    • Онцгой авьяас: төгөлдөр хуур
    • Хоч: Thai prince, Um-chin-ah Khun (төгс бие, ээжийн найзын хүү), Khun-ddaeng

    • Нэр: Taecyeon
    • Жинхэнэ нэр: Ok Taec-yeon (옥택연)
    • Төрсөн он,сар,өдөр: 1988 оны 12-р сарын 27
    • Төрсөн газар: Сөүл, Солонгос (жаахан байхад нь гэр бүлээрээ Bedford, Massachusetts рүү нүүсэн)
    • Өндөр: 185 см
    • Жин: 76 кг
    • Цусны бүлэг: АВ
    • Гэр бүл: аав, ээж, 2 эгч
    • Шашин: Христ
    • Боловсрол: DonGook University, Management ( одоо сурж бгаа )
    • Position: Main rapper, dancer
    • Хэл: Солонгос, англи, япон, испани, хятад
    • Хобби: хөгжим, Wakeboarding, Skiing
    • Онцгой авьяас: хоол хийх
    • Дуртай хоол: бүх хоол
    • Хоч: Beast idol, Okcat, Jeemseung (beast)

    • Нэр: Junsu
    • Жинхэнэ нэр: Kim Jun-su (김준수)
    • Хоч: Panda, Jun K
    • Төрсөн он,сар,өдөр: 1988 оны 1-р сарын 15
    • Өндөр: 180 см
    • Жин: 68 кг
    • Цусны бүлэг: А
    • Гэр бүл: аав, ээж, эрэгтэй дүү
    • Боловсрол: Dong-A Media arts university ( одоо сурдаг )
    • Шашин: Будда
    • Хэл: солонгос, англи
    • Хобби: ая зохиох, fashion, гутал, гоёл чимэглэл цуглуулах
    • Дуртай хоол: Суши, Sourpatch
    • Position: Main Vocalist, бүжигчин

    • Нэр: Wooyoung
    • Жинхэнэ нэр: Jang Woo-young (장우영)
    • Төрсөн он,сар,өдөр: 1989 оны 4-р сарын 30
    • Өндөр: 178 см
    • Жин: 65 кг
    • Цусны бүлэг: В
    • Гэр бүл: аав, ээж, эгч
    • Шашин: Будда
    • Хобби: хөгжим, нэт ухах (нэтээр хэсэж тэнэх)
    • Боловсрол: Ho-Won University Media Studies ( одоо сурдаг )
    • Дуртай хоол: бүх хоол
    • Position:Lead Vocalist, lead dancer
    • Хоч: Woodong, Ssanti-Wooyong (их зангүй), Boo-ung-ee (шар шувуу)

    • Нэр: Junho
    • Жинхэнэ нэр: Lee Jun-ho (이준호)
    • Төрсөн он,сар,өдөр: 1990 оны 1-р сарын 25
    • Өндөр: 178 см
    • Жин: 67 кг
    • Цусны бүлэг: В
    • Гэр бүл: аав, ээж, эгч
    • Боловсрол: Ho-Won University Media Studies ( одоо сурдаг )
    • Хоч: "Charming butt” (юу гэж орчуулахаа сайн ойлгосонгүэ), Eye smile, Hwang-Jae
    • Шашин: Христ
    • Хэл: солонгос, англи
    • Хобби: хөгжим, бүжгийн бичлэг үзэх, ая зохиоход суралцах, унших, fashion, нэт ухах (нэтээр хэсэж тэнэх)
    • Дуртай хоол: бүх хоол
    • Position: Lead Vocalist, lead dancer

    • Нэр: Chansung
    • Жинхэнэ нэр: Hwang Chan-sung (황찬성)
    • Төрсөн он,сар,өдөр: 1990 оны 2-р сарын 11
    • Өндөр: 184 см
    • Жин: 75 кг
    • Цусны бүлэг: В
    • Гэр бүл: аав, ээж, ах
    • Шашин: Будда
    • Хэл: солонгос, англи
    • Хобби: хөгжим, дасгал хийх, тоглох
    • Онцгой авьяас: Taekwondo, Gumdo
    • Дуртай хоол: бүх хоол
    • Боловсрол: Ho-Won University Media Studies ( одоо сурдаг )
    • Хоч: ” The oldest youngest ” (хамгийн хөгшин царайтай залуухан нь), Perry, Pwang-ga
    • Position: rapper, maknae of the group, dancer, vocalist

    Хуучин гишүүний танилцуулга:

    • Нэр: Jaebeom
    • Жинхэнэ нэр: Jay Park (박재범)
    • Төрсөн он, сар,өдөр: 1987 оны 4-р сарын 25
    • Төрсөн газар:  Seattle, Washington
    • Өндөр: 173 см
    • Жин: 60 кг
    • Цусны бүлэг: А
    • Гэр бүл: аав, ээж, 1 эрэгтэй дүү
    • Хобби: сагсан бөмбөг, хөгжим, хувцаснуудынхаа өнгийг тохируулах
    • Боловсрол: DonGook University, Management ( одоо сурж бгаа )
    • Хоч: "Old man PA”
    • Хэл: англи, солонгос
    • Шашин: Христ
    • Position: Хатлагийн ахлагч, rapper, main dancer, lead vocalist
    • Дуртай хоол: нохойн махтай шөлнөөс бусад хоол

    Êàòåãîðèÿ: Танилцуулга | Äîáàâèë: GoKpop (2013-02-03) Ïðîñìîòðîâ: 1230 | Êîììåíòàðèè: 2 | Ðåéòèíã: 4.0/3
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû