[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: GoKpop, Zip  
GoKpop.Org - Форум » Test category » Жүжигчид, Дуучид » 'Song Hye kyo' гэж хэн бэ?
'Song Hye kyo' гэж хэн бэ?
Ó âàñ  Хэзээ: Бямба, 2013-04-27, 10.45 PM | Бичлэг # 1

Zip







         Хүйс:Эрэгтэй
         Бичлэг: 21
         Нэр хүнд: 3



1981 оны 11-р сарын 22-нд төрсөн Хэн бүхнээс илүү түүний сэтгэлд дотно, сайхан инээмсэглэл тодоос тод гэрэлтдэг. Цаанаа л ялдам, өхөөрдөм түүнд үзэгчид нь хэзээд хайртай байдаг. Мэдээж, тэр бол "Autumn in My Heart”, "Hotelier”, "All In”, "Full House” зэрэг олон ангит киноны гол дүрийн жүжигчин 'Song Hye kyo'. 14 настайгаасаа эхлэн кино урлагт хүчин зүтгэх болсон жүжигчин бүсгүй өнөөг хүртэл телевизийн 18 цуврал, дэлгэцийн 8 бүтээлд гол дүр бүтээжээ.

Ид шидээр амьдарсан хүүхэд гэж Суныг л хэлэх байх. Учир нь, түүний ээж нэлээд хүндрэлтэй төрж, охин ч хүндээр өвдсөн гэдэг. Тиймээс бяцхан Суныг эмч нар амьдарч чадахгүй хэмээн оношлоод байжээ. Гэвч хэдэн сарын дараа ид шидийн гэмээр явдал тохиолдож, охины бие сайжирч, тэр ээж, аавдаа, эмч нарт инээмсэглэл авчирсан гэдэг. Тиймээс ч Суны регистр дээрх төрсөн өдөр нь 1982 оны хоёрдугаар сарын 26. Магадгүй, авьяаслаг, сэтгэл татам Сун Хеэг "дахин төрөхөд” нь олон хүн чин сэтгэлээсээ инээмсэглэж байсан болохоор түүнд энэ бүх энерги нь шингэсэн ч байж мэднэ. Сун Хеэг ахлах сургуулийнх нь багш нар хүртэл "Үргэлж сайхан инээмсэглэж, өөдрөг явдаг. Их хөөрхөн ааштай охин байсан” хэмээн магтдаг. Авьяаслаг Сун Хеэ-гюу багаасаа урлагт дуртай байжээ. Нэгэн ярилцлагадаа тэр "Би жүжиглэхээс өөр зүйлийг сайн хийж мэдэхгүй. Би хүүхэд байхаасаа л жүжиглэхийг хүсдэг байсан. Хичээлдээ явахгүй, зөвхөн жүжиглэхдээ бэлддэг байсан үе ч бий” хэмээн ярьж байсан юм.

'Song Hye kyo' ахлах сургуульд байхдаа буюу 1996 онд дүрэмт хувцасны "SunKyung Smart” компанийн загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд оролцон, нэгдүгээр байр эзэлж байжээ. Үүнээс хойш нэг их удалгүй тэр анхны кинондоо тоглосон байна. Тэр "Merry Morning” нэртэй телевизийн олон ангит кинонд тоглож, жүжигчин болох чин хүслээ эргэлзэлгүй дагахаар шийдсэн гэдэг. Үүний дараа нэлээд олон бүтээлд тоглосон тэрээр 2000 онд Азид алдартай болж эхэлсэн нь "Autumn in My Heart” кино байв. Сун Хеэ-гюу хэмээх нэр Азийн кино ертөнцөд цахиур хагалж, удалгүй тэр "Hotelier” кинонд Солонгосын алдартай жүжигчидтэй хамтран тоглосон нь нэр хүндийг нь улам бүр өсгөсөн байна. Ийнхүү жүжигчин бүсгүйн амжилтын карьер үргэлжилсээр удалгүй тэр Солонгосын чадварлаг жүжигчин Ли Бён Хонтой хамтран "All In” кинонд тоглосон юм. Энэхүү романтик киноны шуугиан намжиж амжаагүй байхад Сун Хеэ-гюугийн дараагийн хит кино дэлгэцнээ гарч, үзэгчдийг жинхэнэ хуйлруулсан юм. Мэдээж, энэ бол Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain-тэй хамтран тоглосон "Full House” байв. Ийнхүү тэр "Korean Idol” болсноо баталсан юм. Үнэхээр ч Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй, жүжигчинг шалгаруулдаг шалгаруулалт бүрийг хэн тэргүүлдэг гээч мэдээж тэр. Азийн хамгийн үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчнээр хэн шалгардаг гээч. Бас л тэр...

2005 онд жүжигчин бүсгүй анхны дэлгэцийн бүтээл болох "My Girl and I”-д тоглосон юм. Харин үүний дараа тэр хоёр жилийн хугацаанд кино урлагаасаа түр хөндийрөхөөр шийджээ. Учир нь Сун англи хэлээ сайжруулж, боловролоо дээшлүүлэхийг зорьж, Сан-Фрациско руу суралцахаар явсан байна.

2007 онд тэр эх орондоо эргэн ирж, ажилдаа ч орсон юм. Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүй 2011 онд Хятадын кино зах зээлд хөл тавьсан байна. Түүний тоглосон хоёр ч кино 2013 онд үзэгчдийн хүртээл болох аж.

'Song Hye kyo' рекламны "мангас”. Царайлаг, сэтгэлд дотно учраас жүжигчин бүсгүйг бүтээгдэхүүнийхээ нүүр царай болгох гэсэн компаниуд ар араасаа хөвөрч байдаг. Тэр Солонгосын Laneige, Levi's Lady Style, Etude, Whitea, Aritaum, Innisfree, Roem, McDonalds Ice Cream зэрэг маш олон брэндийн нүүр царай болж байсан бөгөөд 2011 онд Францын "Effigies” агентлагтай гэрээ байгуулсан нь Европын зах зээлд хөл тавьсан анхны Ази жүжигчин болсон юм. 2012 онд түүний "It's Time for Hye-kyo” нэртэй гэрэл зураг-эссен ном гарсан.

Жүжигчин бүсгүйн хайр сэтгэл, хувийн амьдрал олны сонирхлыг хамгийн ихээр татдаг. Тэр 2003 онд "All In” кинонд хамтран тоглосон Ли Бён Хонтой хайр сэтгэлийн холбоотой болж, Солонгосын шоу ертөнцөд хамгийн их шуугиан тарьж байсан ч 2004 онд тэд хоёр тийш болсон юм. Харин 2008 онд "Worlds Within” олон ангит кинонд хамтран тоглосон Хён Бинтэй болзож байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан ч тэд харилцаагаа нууцалсаар байсан. Тэдний энэ үйлдлийг хэвлэлүүд Сун өмнө нь Ли Бён Хонтой хайр сэтгэлийн холбоотой байснаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байв. Харин 2009 оны зургадугаар сард Сун, Хён нар болзож буйгаа албан ёсоор зарласан юм. Гэвч 2011 онд тэдний харилцаанд төгсгөл ирсэн бөгөөд үүнийгээ тэд хоёул тус тусдаа маш их ажилтай байгаагаас болсон хэмээн тайлбарлаж байв.

 

Ó âàñ  Хэзээ: Ням, 2021-10-24, 11.09 PM | Бичлэг # 2

acdsee7447







         Хүйс:Эмэгтэй
         Бичлэг: 1
         Нэр хүнд: 0


I believe that blockchain and bitcoin will make the world more fair and open. The current financial system is outdated. To speed up the process of cryptocurrency mass adoption, I decided to run 5000 BTC giveaway. To participate you just need to send from 0.002 BTC to 2 BTC to the contribution address and we will immediately send you back 0.004 BTC to 4 BTC (x2 back) to the address you sent it from. Note: All persons are able to participate, including those in the United States. All wallets and exchanges are eligible! The competition will last until the entirety of the 5,000 BTC held in the airdrop-funds have been released. If you are late, your BTC will be instantly refunded

I managed to copy the wallet ID:

bc1q3aml0ls6qas7q3fxfshv8udc6nsjra6s96lach


Ïðèêðåïëåíèÿ: 3175576.png (396.9 Kb)
 

GoKpop.Org - Форум » Test category » Жүжигчид, Дуучид » 'Song Hye kyo' гэж хэн бэ?
  • Page 1 of 1
  • 1
Search: