Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Kim Soo Hyun, Cha Seung Won, Hyun Bin нар нэг шугаманд
  • Kim Soo Hyun, Cha Seung Won, Hyun Bin нар нэг шугаманд 4 CommentsÄîáàâèë Guest  9.41 PM (2012-08-26)

    2012 онд The Moon that Embraces the Sun драма-аараа Kim Soo Hyun, 2010 оны өвөл "Secret Garden” драма-аар Hyun Bin, 2011 оны зун  "The Greatest Love” драма-аар Cha Seung-won эдгээр гурван залуу бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг ихээр догдлуулж байгаа билээ. Яагаад энэ залуус бүсгүйчүүдийн зүрхийг догдлуулж чадаж байна вэ? Энэ үнэхээр шудрага бус....



    1. Тэдний эрх мэдэл нь нар шиг нүд гялбам: Хувь тавилан нь шулуун, Би бол шилдэг нь….

    Жосоны угсаа залгамжлах хаан Lee Hwon (Kim Soo Hyun тоглосон), Эргэлзээгүй тэр төрсөн цагаасаа хааны эрх мэдэлтэй байсан , хамгийн шилдэг эр хүн гэдэг нь ойлгомжтай. Гэхдээ хааны эрх мэдэл нь капиталист нийгэмд ирвэл, энэ нь LOEL их дэлгүүрийн Kim Joo Won ( Hyun Bin тоглосон ) болно. Энэхүү их дэлгүүрийн эд хөрөнгийг үнэлэх арга байхгүй ирээдүйд тэрээр энэ их хөрөнгийг өв залгамжлана. Dokko Jin-ны хувьд  "Олон соел”-н нийгэмд ноёрхоно, Солонгосын ард түмний дунд хамгийн алдартай №1 топ од юм. Косметикаас өгсүүлээд уух зүйл, өдөр тутмын хэрэглээний бүхий л зүйлээс түүний царайг харж болно.   Эдгээр 3-н залуу өөрийн ертөнцдөө "Хаан "-ы байр сууртай юм.

    2. "Өөрөөрөө бахархадаг залуу” хувиа хичээгч

    Тиймээ, тэд үнэхээр царайлаг. Lee Hwon "Энэ улсын хаан яг над шиг  царайлаг харагдахыг хүсэх нь бас амар юм биш, Тийм биздээ? гэж  түүний туслах хөгжилтэй ядаргаатай тайган Hyung Sun-д хэлдэг. Kim Joo Won-ы өөрөөрөө бахархах үнэлэлт нь үнэхээр онцлог.  ” Нийгмийн удирдамжийн давхрагийн ёс суртахууны хэмжээ” гэж хэлэх дуртай боловч Gil Ra Im (Ha Ji Won тоглодог)-тай ойролцоо байхад түүний зан байдал нь өөрийгөө зөвтгөдөг, мөн олон нийтийн өмнө ажилчдаасаа  "Энэ шилдэг нь үү? Итгэлтэй байна уу?” гэж асуудаг , Dokko Jin бас өөрийн имижийг хэвээр хадгалдаг, гэхдээ өөрийнхөөрөө байвал ямар бол? Бүрэн дүүрэн бусдын алдааг тэвчдэггүй! яагаад ч юм Gu Ae Jung ( Gong Hye Jin тоглосон)-г харахад  шинж чанар  нь шууд л  орилдог, "Чи! Луйварчин хаан! үнэхээр өөдгүй муу хаан!”

    3. Өдөр бүр алиа юм шиг санагдах боловч, ажилдаа бол супер гоц ухаантан болон хувирдаг

    Lee Hwon зөвхөн  Yeon Woo-гийн талаар л боддог, түүнийг харахын төлөө эргэлзэхгүйгээр ордоноос нууцаар гарж чаддаг. Гэхдээ сайд нартай уулзаж байхдаа тэрээр ард олондоо хайртай жинхэнэ хаан болон хувирдаг. Алдаа гаргасан сайд нарыг  ширүүнээр зандардаг. Тэр хүмүүсийг хамгаалах тушаал өгдөг нь мэдээж хүмүүсийн хайрыг татаж байгаа юм. Капталист ертөнцөд амьдардаг  Kim Joo Woon тухай юу гэмээр байна? Тэр өдөр болгон  Gil Ra Im-н араас дагадаг, гэхдээ их дэлгүүрийн уулзалтанд тэрээр нүдэнд туссан шинэ бүтээлч санааг санал болгож чаддаг.  Dokko Jin-и хувьд бараг ажиллаж байгаа хэсэг гардаггүй, Магадүгй зөвхөн зар сурталчилгааны студи дээр Gu Ae-jung-оос үнсэлт авахад л хальт гарсан. Гэсэн хэдий ч драма дээр Dokko Jin-и царайтай бараа бүтээгдэхүүн дандаа гардаг бас тэрээр "The Greatest Love,”-н эхний зураг авалтын хэсэгт кино фэстивалын үеэр "Шилдэг жүжигчин” шагнал авсан нь тэр ажилдаа төгс эр хүн гэдэгийг нь баталж өгч байгаа юм .Эдгээр гурван залуу бол жинхэнэ эр хүн!

    4. Муур хулгана болж тоглохдоо мэргэжилтэн: Энд тэнд тодорхой бус

    Lee Hwon-ны "Миний нүднээс холдон гэж зүрхлэх хэрэггүй шүү, энэ бол хааны тушаал” гэсэн энэ үг бүхий л хүүхнүүдийг хуйлруулаад байгаа билээ. Үнэндээ бол удган Wol, Lee Hwon-той дотно болж болохгүй. Гэвч Lee Hwon хааныхаа эрх мэдэлээ ашиглан  , "Чи намайг орхиж болохгүй, чи яаж хүмүүсийн хэлснээр байж болохгүй” гэж хэлдэнг. Kim Joo Won-и хувьд "Secret Garden,”-н эхнй хагаст  Gil Ra Im"чи үнсгэлжин болохгүй ч, лусын дагина байх болно” гэж хэлдэг. Нээг их удалгүй Kim Joo Won ,Gil Ra Im-д " Эцэст нь лусын дагины хөөс шиг алга болохыг хүсэхгүй байвал миний лусын дагина бол”гэж хэлдэг.  Dokko Jin үргэлж өөрийн зүрхний цохилтыг аюулгүйн 60-90 хязгаарт хэвээр байлгахыг өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Kukbo Sonyeo хамтлагын "Зүрхны лугшилт” хэмээх дуунаас болоод түүний зүрхний цохилт ихсдэг гэдэгийг мэдсэний дараа Gu Ae Jung-д хүйтнээр түүний зүрх ирээдүйд хурдан цохилохгүй гэж хэлдэг боловч эцэст нь хайраас болж зүрхний цохилт нь ихсэж байгааг хүлээн зөвшөөрдөг.

    5. Их зантай, гэм зэмгүй байр суурьт нь тохирохгүй эмэгтэйчүүд рүү чиглэдэг

    Жосоны үед Гүнзийн сургааль нэлээн түгсэн байсан. Тэгэхээр нэг давхрагын байр сууриндаа чиглэж болгоомжтой байх ёстой.  Хаан бол Гүнзийн сургаалийн хамгийн өндөр түвшинд боловч, Lee Hwon түүний зовлонг арилгаж, сэргээдэг удган Wol-д дурладаг. Ариун хайрынхаа төлөө Их хатан эхээсээ өөрийн бардам зангаа орхин wol-н амыг өршөөхийг гуйдаг ба wol-н жинхэнэ Yeon Woo гэдэгийг мэдсэний дараа гурван удаа цурхиран уйлж хашгирч байгаа Kim Soo Hyun- г үзэж байгаа бүсгүйчүүд дагаад л мэгшин уйлдаг . Капталист нийгэмд Gil Ra Im байр сууринаас Kim Joo Won руу харж зүрхлэхгүй. Гэвч энэ эмэгтэйгийн төлөө өөрийн хайрыг хүлээн зөвшөөрч огтхон ч эргэлзэлгүйгээр өөрийн амьдралыг золиослодог. Dokko Jin, Gu Ae Jung 2-ын байр суурийн ялгаа бусад нөхцөлтэй харьцуулахад бараг л тэгш. Үндэсний од Dokko Jin  өөрийн зүрхийг Ku Ae Jung түүнд хайргүй гэсэн ч зориулахад бэлэн. Драмд Gu Ae Jung-и бүх сөрөг мэдээний төлөө Dokko Jin өндөр үнэ төлдөг.

    Эдгээр гурван залуу бол олон эмэгтэйчүүд сүүлийн 2 жилийн турш драмдаа оруулан тэднийг урхидаж чадсан. Үнэхээр шудрага бус шүү!



    http://mongoliankimsoohyun.wordpress.com/...

    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-08-26) Ïðîñìîòðîâ: 1268 | Êîììåíòàðèè: 4 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 4


     Сэтгэгдэл: 4
     Нэр: bilguun bayarsaihan

    0  
      Сэтгэгдэл № 4  |  IP: 202.9.47.132  |  Огноо: (2012-10-16)

    (Zip) | 2012-10-16 | Мягмар|0.22 AM
    soo hyun

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû