Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü 'Kim Soo Hyun': Би Ганцаардмал байдалд дасчихсан
  • 'Kim Soo Hyun': Би Ганцаардмал байдалд дасчихсан 1 CommentsÄîáàâèë Guest  8.38 PM (2012-08-17)


    Жүжигчин Kim Soo Hyun-той хийсэн ярилцлагыг хүргэж байна...


    Q: Алдартай болсон нь таньд тавгүй  байна уу?

    Kim:"2007 онд "Kimchi, Cheese, Smile,” киногоор дебют хийснээс хойш, үргэлж тавгүй байгаа. Яагаад гэвэл жүжиглэлтээ илүү сайн болгохыг хүсдэг нь тавгүйтүүлдэг. Гэнэт алдартай болсон нь заримдаа  бэрхшээлтэй юм шиг санагддаг гэхдээ бэрхшээл нь улам дэвшихэд тусалдаг.

    Q: Би таныг бага байхдаа зүрхны өвчтэй байсан,  хэт бүрэг зангаа өөрчлөхын тулд жүжиглэхийг сурж эхэлсэн гэж сонссон. 

    Kim:" Бага ангид байхдаа хууч  өвчнөөсөө болоод нэлээн сэтгэлээр унадаг байсан. Мэс засалд орсны дараа миний дотоод зан чанар огтхон ч өөрчлөгдөөгүй. Танихгүй хүний нүд , царай руу эгцэлж харж зүрхэлдэггүй байсан. Ялангуяа эмэгтэйчүүд рүү. Миний эцэг эх хоёр завгүй байдаг болохоор би үргэлж гэртээ ганцаараа үлддэг байсан. Телевиз үзсэн ч ганцаараа, юм идсэн ч ганцаараа, тоглосон ч ганцаараа. Магадгүй хүүдээ санаа зовсон байж магадгүй манай эцэг эх хоёр нэг өдөр”SooHyun-а чи жүжиглэж сурмаар байна уу?” гэж асуусан. Тэгээд л би Yonsei их сургуулийн жүжигчны урлагийн сургуульд орсон доо. Тэнд би хэрхэн жүжиглэхийг сурж байхдаа өөрийн өвчинөө эмчлүүлэх  хүсэл тэмүүлэлтэй болсон. Анх  "A Midsummer Night’s Dream.” тоглолтонд оролцож  байсан.

    Q: Хэдийгээр тэгж эхэлсэн ч жүжиглэх нь таньд яг тохирсон юм шиг санагддаг.

    Kim: "Анхны тоглолт дууссаны дараа хүмүүсийн алга ташиж байгаа нь одоо болтол миний нүдэнд харагддаг. Хүмүүсийн амжилт хүсэж байгаа нь, гэрэлтүүлгүүд, халуун дулаан уур амьсгал…..яг л зүүд шиг. Яг тэр үед ” Би жүжигчин болмоор байна” гэж өөртөө хэлсэн. Өсвөр насны хүү өмнө нь юу хийхийг хүсэж байгаагаа сайн мэддэггүй байсан, гэтэл гэнэт зорилготой болсон доо.

    Q: Гэхдээ жүжиглэнэ гэдэг үргэлж таатай, тайван  байдлыг мэдрүүлдэггүй шүү дээ. Эхэлхэд амаргүй байсан уу?

    Kim:"Анх 2008 онд Jungle Fish-д тоглоход  киноны багынхны хэвлэлийн бага  хурал болоход би өөрийнхөө хэсгийг харж зүрхлээгүй. Учир нь киноны багийнхан, найруулагч нар тун хянуур харж байсан болохоор би энэ киног сүйрүүлчлээ гэхээс айсан. Бүр уйлах хүртлээ айсан. Тэр үед би өөрийн хэсэгтээ хангалуун бус байсан. Би яг тэр үед тэнэг юм шиг харагдсан байхаа….(Инээв)

    Q: Энэ бэрхшээлийг  хэзээ давж гарсан  бэ?

    Kim:"2009 онд "Will It Snow For Christmas?” драмд Go Soo ахын багийн дүрд тоглож байхад  анх удаа өөртөө нэлээн сэтгэл хангалуун байсан.Хэдийгээр тэр үед би идэж ч , унтаж ч , найзуудтайгаа тоглож ч чадахгүй байсан ч гэсэн, би үнэхээр жаргалтай байсан.  Би тэр жүжиглэлтийг бодохоор үнэхээр аз жаргалтай болж хэдийд ч хамаагүй чанга инээмээр санагддаг.

    Q: "Dream High”,”The Moon that Embraces the Sun” кинонуудын  зураг авалтанд ороход ямар мэдрэмж төрсөн бэ?

    Kim:"Dream High-н Song Sam Dong, The Moon that Embraces the Sun-н Hwon хоёр хувь хүнийхээ хувьд надаас их өөр. Би Самдун шиг гэнэн цайлган биш  , Гэхдээ Самдунаас би зүрх сэтгэлээ нуух биш, шулуун шудрага илэн далангүй хэрхэн илэрхийлэхыг сурсан. Hwon  бол надаас илүү хүчтэй бас ухаалаг ,улс төрийн үзэл бодол сайтай. Энэ дүрийг бүтээхийн тулд надад  "Огторгуйн цаана” манга их тусалсан. Манган дээрх  Cao Cao-оо-гийн дүр Hwon-и дүртэй их төстэй байсан.  Зураг авалт эхэлхийн өмнө би ямар зан төрх илэрхийлбэл дээр вэ? гэж их бодож үзсэн.

    Q: "The Moon that Embraces the Sun”-н аль хэсэгт хамгийн их сэтгэл хангалуун байсан бэ?

    Kim:"Bo Kyung хатанд "Зөвхөн хатныхаа төлөө л би хувцасаа тайлна” гэж хэлдэг хэсэг. Учир нь энэ өгүүлбэр миний насанд тохирохгүй байсан болохоор зураг авалт эхэлхийн өмнө жоохон сандарсан, гэхдээ зураг авалт эхэлмэгц би дүрдээ бүрэн орсон ”

    Q: Таныг их наргианч гэж сонссон юм байна.

    Kim:"Хэрвээ уур амьсгал сайхан байвал  энэ тал дээр илүү сайн жүжиглэж л чадна гэдэгтээ итгэлтэй байна шүү. Уур амьсгалаа илүү амьд болгохын тулд зориуд дүрсгүйддэг л дээ.

    Q: Жүжигчины байр суурьнаас гадна Kim Soo Hyun гэдэг залуу ямар хүн бэ?

    Kim:" Bae Yong Joon ах  нэг удаа "Жүжигчин бол ганцаардлын мэргэжил” гэж хэлж байсан. Ер нь бол би  ганцаараа хүлээсээр байгаад бүр дасчихсан л даа. Бэрхшээл тулгарч эхэлвэл би хатуу бэлтгэлтэй байхыг хүсдэг. Одоо би төгсгөлийн  цэгт хүрэх хүртэл зогсохгүй  удаанаар өгссөөр  байна.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-08-17) Ïðîñìîòðîâ: 1008 | Êîììåíòàðèè: 1 | Ðåéòèíã: 4.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 1


     Сэтгэгдэл: 1
     Нэр: lolz

    0  
      Сэтгэгдэл № 1  |  IP: 202.126.91.153  |  Огноо: (2012-08-18)

    () | 2012-08-18 | Бямба|11.41 PM
    eh survaljaa taviach.

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû