Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Дуучин 'Psy'-ийн тухай сонирхолтой 24-н баримт
  • Дуучин 'Psy'-ийн тухай сонирхолтой 24-н баримт 2 CommentsÄîáàâèë Guest  11.52 PM (2012-09-14)


    Хар тамхины хэрэгт холбогдож, ихэр охин төрүүлж, сургуулиа хаяж, цэргийн албыг хоёр удаа хашсан дуучин PSY-ийн тухай сонирхолтой 24-н баримтаас...



    1. Дуучин PSY-ийн жинхэнэ нэр нь Парк Жае Сан. Уран бүтээлийн нэрээ анхны цомог болох "Psycho world”-ийг товчилж өгсөн байна.

    2. Парк Жае Сан 1977 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн, одоо 35 настай.

    3. PSY англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн. Учир нь 1996-2000 онд Америкт сурч байжээ. Тэрээр Бостон хотын Бостон их сургууль болон Беркли коллежийн Хөгжмийн сургуульд сурсан байна. psy

    4. Тэрээр тийм ч мундаг оюутан байсангүй. Жилийн дараа Бостоны их сургуулийг хаяж Беркли коллежи руу эрэмбэ буурсан, хичээлээ ч их тасалдаг байсан. Гэхдээ түүний их сургуулиас олж авсан хамгийн том мэдлэг бол шаргуу хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон явдал байв.

    psy5. PSY нас чацуу эхнэр, гурван настай ихэр охидын хамт амьдардаг. 2006 оны 10 сарын 14-нд эхнэр Ёо Хүй Юньтай гэрлэсэн бөгөөд 2009 онд хоёр ихэр охинтой болсон байна. Түүний гэр бүлийн зураг маш ховор, ялангуяа ихэр охидоо олны нүдээс ихэд харамладаг.

    psy6. Тэрээр эхнэртээ маш хайртай. Саяхан өгсөн ярилцлагадаа "Миний эхнэр намайг тайзан дээр PSY, хувь хүний хувьд Парк Жае Сан гэж хардаг. Тэр бол эрчүүдийн  атаархлыг төрүүлэхүйц эмэгтэй” хэмээн ярьсан байна. Харин фенүүд нь түүний эхнэрийг царайлаг гэдэгтэй санал нийлдэггүй.

    7. Царайлаг гэснээс дуучин PSY-д нэг ч царайлаг гарсан зураг байхгүй гэнэ. Фенүүд нь хэвлэлд ингэж ярьсан ч PSY өөрөө санал нийлдэггүй. "Би бол ерийн бус хөөрхөн хүн” хэмээн хэлжээ.

    8. PSY бол Солонгосын алдарт YG Entertainment-ын алдартай дуучдын нэг.

    9. Тэрээр уран бүтээлээ 2000 оноос эхэлсэн. Түүний анхны цомог "Psycho world”- нь 2001 онд гарсан. Үнээс хойш 2002 онд Ssa-2 , 3My, 2005 онд Remake & Mix No.18, 2006 онд Sa-Jip, 2010 онд PSYFIVE, хэдхэн хоногийн өмнө PSY шинэ цомгоо гаргасан байна.

    10. PSY-ийн "Ганнам стиль”-ээс өмнөх шилдэг дуу нь "Champion” байв. 2002 онд Солонгос улс "Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн”-ийг зохион байгуулахад сүлд дууг нь PSY дуулсан юм.

    11. Уран бүтээлээ дөнгөж эхлэх үеэр буюу 2001 оны 11 сарын 15-нд хар тамхины хэрэгт холбогдож, 500 мянган воны торгууль төлсөн байна.
    psy12. PSY цэргийн албанд хоёр ч удаа хүчин зүтгэжээ. 2009 онд хоёрдахь удаагаа цэрэгт явахад ихэр охид нь дөнгөж мэндэлсэн байв. IT-аар гаргууд тул цэргийн албанд энэ чиглэлээр ажиллаж байв.

    13. PSY аялах, бүжиглэх хоббитой. Түүний уриа бол "Хөгжилтэй байх, гэхдээ тэнэг биш”. Тэрээр хит дуугаа "Цаг агаар дулаарч, дэлхийн эдийн засаг хямарч буй өнөө үед хүмүүст стрессээ мартах ганц сайхан инээд хайрлахаар” хийсэн хэмээн ярьжээ. Түүний хөгжилтэй дуу дэлхийн стрессийг тайлж л байна.

    psy14. Дэлхийн хөгжмийн синдром болсон "Ганнам стиль” дуугаа долдугаар сарын 15-нд нийтэд цацсан байна. Одоо түүний клипийг youtube дээр 160 гаруй сая хүн үзсэн байна. Цаашид ч нэмэгдсээр. Түүний хит дуу бүх цаг үед хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн дуу болжээ. Мөн Солонгос улсын хувьд дэлхийн нийтийг хамарсан анхны дуу болоод байна.

    15. Гадны хэвлэлүүд түүний бүжгийг олон нийтэд тархаж буй хэмжээгээр нь хоёр дахь Макарина хэмээн нэрлэж байна.

    psy16. PSY ард түмэн төдийгүй алдарт оддод ч бас таалагдсан. Алдарт жүжигчин Anne Hathway, Том Круз, дуучин Бритни Спийрс, Т pain нар түүний дуу таалагдсан болон бүжгийг нь сурахыг хүссэн талаар бичиж, твиттерт нь дагаж, фэйсбүүк найз болохыг хүссэн байна. Бүр дуучин Nelly Furtado өөрийнхөө тоглолт дээр ганнам стилийн бүжиг бүжиглэж, дахилтыг нь дуулаад амжсан. Гэхдээ PSY-ийг яаж гүйцэх вэ дээ.

    17. PSY дуучин Жастин Биберийн хөгжмийн студиэс хамтран ажиллах санал аван.  Лондон явж Жастин Бибер болон түүний менежер Скүүтер Браунатай хамтран ажиллах гэрээ хийжээ. Чухам ямар гэрээ хийсэн нь нууц хэвээр байна.

    psy18. PSY twitter нээсэн нь тэр өдөртөө 6000 дагагчтай болсон. Одоо түүнийг даган жиргэгчдийн тоо хэд болсныг яаж мэдэх.

    19. Тэрээр есөн сарын дөрөвний өдөр Ганнам дүүргийн хүндэт иргэн болсон байна. Хэдий энэ дүүргийн өөрийгөө олоогүй хүмүүсийг ёжилсон дуу дуулсан ч Ганнамын баячуудад PSY бас л таалагдсан.

    20. PSY саяхан KBS телевизийн "Dream High 2" киноны багахан хэсэгт туслах дүр бүтээсэн байна. Үүнийхээ төлөө чамгүй их мөнгө олсон гэнэ лээ.

    21. Тэрээр ганцхан дуунаас маш богино хугацаанд их орлого олсон уран бүтээлч болжээ. "Ганнам стиль” дуу татсанааас 360 мянга, цомгийн борлуулалтаас 350 мянга, тоглолтоос таван сая гэх мэтчилэн нийт 10 гаруй сая долларын ашиг олсон байна.

    22. PSY-ийг Солонгосын болон олон улсын томоохон 10 компани сурталчилгаандаа тоглох санал ирүүлж, оочирлосон байна. Тэрээр LG болон Samsung компаний сурталчилгаанд аль хэдийн тогложээ.

    23. PSY нэг сурталчилгаанд доод тал нь 500 мянган доллараар тогложээ. Цаашид энэ үнэ өсөх магадлал тун өндөр байна.

    24. Түүний тухай хамгийн жудаггүй баримт бол хөлс. Тэрээр сугандаа хөлстэй. Гайхалтай нь өгзгөндөө бүр ч их хэлстэй. Энэ нь бэлтгэл хийх үеэр тод харагддаг байна.
    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-09-14) Ïðîñìîòðîâ: 1507 | Êîììåíòàðèè: 2 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 2


     Сэтгэгдэл: 2
     Нэр: aaaaaaaaaaaaaa

    0  
      Сэтгэгдэл № 2  |  IP: 202.126.89.165  |  Огноо: (2012-09-15)

    () | 2012-09-15 | Бямба|2.25 AM
    gehdee hulmasgui blguidee

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû